The only way to learn MATHEMATICS

is to do MATHEMATICS.

- Paul Halmos -
Богино хичээл | Суртлаа давт
Энгийн бутархайн хуваах үйлдэл
Дараах видео бодолтыг ойлгоод энэ төрлийн бодлогуудаар мэдлэгээ бататгаарай. Бодолтоо тулгасны дараа дахиад бодьё товчийг ашиглаад 1000 өөр бодлогоор давтах боломжтой.

Уг бодлоготой холбоотой Энгийн бутархайн үйлдлүүд хичээлийг бүтнээр үзээд өөр олон мэдлэг, жишээ бодлогуудыг ойлгохыг зөвлөе.
Бодлого. Энгийн бутархайн хуваах үйлдлийг гүйцэтгэ. $$6\dfrac{15}{2}:\dfrac{12}{20}$$

Дахиад бодъё

Бодолт.
Энгийн бутархайнуудыг хуваахдаа хуваагдагч бутархайг хуваагч бутархайн урвуу бутархайгаар үржүүлнэ. Хэрэв хуваагдагч болон хуваагч бутархайнууд холимог бутархай байвал эхлээд засагдах бутархайд шилжүүлсний дараа үйлдлээ гүйцэтгэнэ.
Эхлээд хуваагдагчийг засагдах бутархайд шилжүүлье. $$6\dfrac{15}{2}=\dfrac{6\cdot 2+15}{2}=\dfrac{27}{2}$$ болно. Одоо хуваах үйлдлээ гүйцэтгэвэл$$\dfrac{27}{2}:\dfrac{12}{20}=\dfrac{27}{2}\cdot\dfrac{20}{12}=\dfrac{27\cdot 20}{2\cdot 12}=\dfrac{540}{24}$$ болох бөгөөд энэ бутархайг хураавал $$\dfrac{540}{24}=\dfrac{540:\color{red}{12}}{24:\color{red}{12}}=\dfrac{45}{2}$$ болно.
Хэрэв та манай систем дээрх бүх хичээл, бүх сорилыг хүссэн үедээ шууд ашиглахыг хүсвэл АС эрх худалдан аваарай.
Санал болгох
Бага анги Дунд анги Ахлах анги
Бага анги
38. Процент-1 (бага) төлбөргүй
Дунд анги
38. Язгуур-1 төлбөргүй
39. Язгуур-2 төлбөргүй
40. Язгуур-3 төлбөргүй
41. Язгуур-4 төлбөргүй
42. Язгуур-5 төлбөргүй
43. Язгуур-6 төлбөргүй
44. Язгуур-7 төлбөргүй
45. Язгуур-8 төлбөргүй
46. Язгуур-9 төлбөргүй
Ахлах анги
245. СХ-н дисперс 1 төлбөргүй
Хэрвээ, чи хичээвэл юунд ч хүрч чадна...
- 8x100
Сэлүүн Санаа ХХК-ийн дэргэдэх 8x100 сургалтын төв нь үйл ажиллагаагаа эхлэсний 5 жилийн ойгоо тохиолдуулан олон арга хэмжээ зохиож байгаагийн нэг нь энэ цахим сургалтын систем болно.

Ирээдүй, хойч үеийн эзэд болох сурагч та бүхнийг хүссэн мэргэжилээ саадгүй сонгож, итгэл үнэмшил дүүрэн сурч, илүү өндөр мэдлэгтэй, чадварлаг боловсон хүчин болж эх орондоо зүтгээсэй гэсэн хүслийн дор ийнхүү ажиллаж байна.