The only way to learn MATHEMATICS

is to do MATHEMATICS.

- Paul Halmos -
Богино хичээл | Суртлаа давт
Үет аравтын бутархай-1
Дараах видео бодолтыг ойлгоод энэ төрлийн бодлогуудаар мэдлэгээ бататгаарай. Бодолтоо тулгасны дараа дахиад бодьё товчийг ашиглаад 1000 өөр бодлогоор давтах боломжтой.

Уг бодлоготой холбоотой Үет аравтын бутархай хичээлийг бүтнээр үзээд өөр олон мэдлэг, жишээ бодлогуудыг ойлгохыг зөвлөе.
Бодлого. $9.(5)$ үет бутархайг энгийн бутархай хэлбэртэй бичээрэй.

Дахиад бодъё

Бодолт. $9.(5)=A$ гэж тэмдэглэе. Уг аравтын бутархайн үе нь 1 оронтой тоо байгаа тул уг тэнцэтгэлийн хоёр талыг $10$-аар үржүүлвэл таслал нэг орон хойшлоод $10A=95.(5)$ болно. Одоо бид $$10A=95.\color{red}{(5)}$$ $$A=9.\color{red}{(5)}$$ хоёр тэнцэтгэлтэй боллоо. Энэ хоёр тэнцэтгэлийн таслалын ард байгаа үеүүд тэнцүү байна. Иймд эхнийхээс хоёрдахь тэнцэтгэлийг хасвал $$10A-A=95.\color{red}{(5)}-9.\color{red}{(5)}$$ Тэнцүүгийн тэмдгийн баруун талын хоёр тооны таслалын ард байгаа үеүүд нь устаад $$10A-A=95-9$$ $$9A=86$$ болно. Энэ тэнцэтгэлийн хоёр талыг $9$-д хуваавал $$A=\dfrac{86}{9}$$ буюу $$9.(5)=\dfrac{86}{9}$$
Хэрэв та манай систем дээрх бүх хичээл, бүх сорилыг хүссэн үедээ шууд ашиглахыг хүсвэл АС эрх худалдан аваарай.
Санал болгох
9. Урвуу матриц төлбөртэй
11. Квадрат тэгшитгэл төлбөртэй
12. Виетийн теорем төлбөртэй
13. Дарааллын нийлбэр төлбөртэй
20. Процент-1 төлбөртэй
33. Хэрчмийн арга төлбөртэй
38. Интервалын арга төлбөртэй
41. Муур ба хулгана төлбөртэй
43. Урвуу функц төлбөртэй
60. Орны нэмэгдэхүүн төлбөртэй
72. Векторын урт төлбөртэй
76. Скаляр үржвэр-1 төлбөртэй
77. Скаляр үржвэр-2 төлбөртэй
84. Ажлын бодлого-1 төлбөртэй
85. Ажлын бодлого-2 төлбөртэй
98. Үсэгт тэгшитгэл төлбөртэй
Хэрвээ, чи хичээвэл юунд ч хүрч чадна...
- 8x100
Сэлүүн Санаа ХХК-ийн дэргэдэх 8x100 сургалтын төв нь үйл ажиллагаагаа эхлэсний 5 жилийн ойгоо тохиолдуулан олон арга хэмжээ зохиож байгаагийн нэг нь энэ цахим сургалтын систем болно.

Ирээдүй, хойч үеийн эзэд болох сурагч та бүхнийг хүссэн мэргэжилээ саадгүй сонгож, итгэл үнэмшил дүүрэн сурч, илүү өндөр мэдлэгтэй, чадварлаг боловсон хүчин болж эх орондоо зүтгээсэй гэсэн хүслийн дор ийнхүү ажиллаж байна.