The only way to learn MATHEMATICS

is to do MATHEMATICS.

- Paul Halmos -
Богино хичээл | Суртлаа давт
Процент-17 (бага)
Дараах видео бодолтыг ойлгоод энэ төрлийн бодлогуудаар мэдлэгээ бататгаарай. Бодолтоо тулгасны дараа дахиад бодьё товчийг ашиглаад 1000 өөр бодлогоор давтах боломжтой.
Бодлого. Дэлгүүрт байгаа $180000$ төгрөгийн үнэтэй бараа $28\%$-иар хямдраад, дараа нь дахин $20\%$-иар хямдарчээ. Хэдэн төгрөг болсон бэ?

Дахиад бодъё

Бодолт. Арга 1. $180000$ төгрөгийн $28\%$ гэдэг нь $$180000\cdot\dfrac{28}{100}=50400$$ төгрөг юм. Иймд эхний удаад $$180000-50400=129600\mbox{ төг}$$ болж хямдарсан. Дараа нь $129600$ төгрөгөөс дахин $20\%$ хямдрах тул эхлээд $129600$-н $20\%$-г олно. $$129600\cdot\dfrac{20}{100}=25920$$ төгрөгөөр хямдарч $$129600-25920=103680$$ болно.
Арга 2. Эхний удаад $28\%$ хямдрахад үнийн $100\%-28\%=72\%$ хувь нь үлдэнэ. Өөрөөр хэлбэл, эхний удаагийн хямдралын дараа бараа $$180000\cdot\dfrac{72}{100}=129600$$ болно. Дараа нь энэ үнээс $20\%$ хямдрахад $100\%-20\%=80\%$ хувь нь үлдэнэ. Иймд, шинэ үнэ нь $$129600\cdot\dfrac{80}{100}=103680$$ болно.
Хэрэв та манай систем дээрх бүх хичээл, бүх сорилыг хүссэн үедээ шууд ашиглахыг хүсвэл АС эрх худалдан аваарай.
Санал болгох
Бага анги Дунд анги Ахлах анги
Бага анги
15. Процент-1 (бага) төлбөргүй
16. Процент-2 (бага) төлбөргүй
17. Процент-3 (бага) төлбөргүй
18. Процент-4 (бага) төлбөргүй
19. Процент-5 (бага) төлбөргүй
20. Процент-6 (бага) төлбөргүй
21. Процент-7 (бага) төлбөргүй
22. Процент-8 (бага) төлбөргүй
23. Процент-9 (бага) төлбөргүй
24. Процент-10 (бага) төлбөргүй
25. Процент-11 (бага) төлбөргүй
26. Процент-12 (бага) төлбөргүй
27. Процент-13 (бага) төлбөргүй
28. Процент-14 (бага) төлбөргүй
29. Процент-15 (бага) төлбөргүй
30. Процент-16 (бага) төлбөргүй
31. Процент-17 (бага) төлбөргүй
32. Процент-18 (бага) төлбөргүй
33. Процент-19 (бага) төлбөргүй
34. Процент-20 (бага) төлбөргүй
Дунд анги
69. Функц төлбөргүй
Ахлах анги
Хэрвээ, чи хичээвэл юунд ч хүрч чадна...
- 8x100
Сэлүүн Санаа ХХК-ийн дэргэдэх 8x100 сургалтын төв нь үйл ажиллагаагаа эхлэсний 5 жилийн ойгоо тохиолдуулан олон арга хэмжээ зохиож байгаагийн нэг нь энэ цахим сургалтын систем болно.

Ирээдүй, хойч үеийн эзэд болох сурагч та бүхнийг хүссэн мэргэжилээ саадгүй сонгож, итгэл үнэмшил дүүрэн сурч, илүү өндөр мэдлэгтэй, чадварлаг боловсон хүчин болж эх орондоо зүтгээсэй гэсэн хүслийн дор ийнхүү ажиллаж байна.