The only way to learn MATHEMATICS

is to do MATHEMATICS.

- Paul Halmos -
Богино хичээл | Суртлаа давт
Шугаман тэгшитгэл-3 (2-4-р анги)
Дараах видео бодолтыг ойлгоод энэ төрлийн бодлогуудаар мэдлэгээ бататгаарай. Бодолтоо тулгасны дараа дахиад бодьё товчийг ашиглаад 1000 өөр бодлогоор давтах боломжтой.

Уг бодлоготой холбоотой Шугаман тэгшитгэл хичээлийг бүтнээр үзээд өөр олон мэдлэг, жишээ бодлогуудыг ойлгохыг зөвлөе.
Бодлого. Дараах тэгшитгэлийг бодоорой. $$4(x+2)+4=32$$

Дахиад бодъё

Бодолт. Арга 1. Эхлээд хаалт задлах аргаар бодьё.$$4(x+2)+4=32\Rightarrow$$ $$\Rightarrow 4\cdot x+\underbrace{4\cdot2+4}_{12}=32\Rightarrow$$ $$\Rightarrow 4 x+12=32$$ болно. Одоо тэнцэтгэлийн хоёр талаас $12$-г хасвал $$4 x=32-12$$ $$4 x=20$$ болно. Энэ тэнцэтгэлийн хоёр талыг $4$-д хуваавал $$x=20:4=5.$$Арга 2. Тэнцэтгэлийн хоёр талаас $4$-г хасвал $$4(x+2)+4=32\Rightarrow$$ $$\Rightarrow4(x+2)=32-4\Rightarrow$$ $$\Rightarrow4(x+2)=28$$ болно. Одоо хоёр талыг $4$-д хуваавал $$x+2=7$$ болох бөгөөд эндээс $$x=5$$ гэж гарна.
Хэрэв та манай систем дээрх бүх хичээл, бүх сорилыг хүссэн үедээ шууд ашиглахыг хүсвэл АС эрх худалдан аваарай.
Санал болгох
4. Дарааллын нийлбэр төлбөртэй
9. Урвуу матриц төлбөртэй
11. Квадрат тэгшитгэл төлбөртэй
12. Виетийн теорем төлбөртэй
19. Процент-1 төлбөргүй
32. Хэрчмийн арга төлбөргүй
37. Интервалын арга төлбөртэй
40. Муур ба хулгана төлбөргүй
42. Урвуу функц төлбөртэй
59. Орны нэмэгдэхүүн төлбөргүй
71. Векторын урт төлбөртэй
75. Скаляр үржвэр-1 төлбөртэй
76. Скаляр үржвэр-2 төлбөртэй
83. Ажлын бодлого-1 төлбөргүй
84. Ажлын бодлого-2 төлбөргүй
97. Үсэгт тэгшитгэл төлбөртэй
111. Логарифм-1 төлбөртэй
112. Логарифм-2 төлбөртэй
113. Логарифм-3 төлбөртэй
114. Логарифм-4 төлбөртэй
115. Логарифм-5 төлбөртэй
116. Логарифм-6 төлбөртэй
121. Биномын задаргаа-1 төлбөртэй
122. Биномын задаргаа-2 төлбөртэй
123. Биномын задаргаа-3 төлбөртэй
124. Биномын задаргаа-4 төлбөртэй
125. Биномын задаргаа-5 төлбөртэй
Хэрвээ, чи хичээвэл юунд ч хүрч чадна...
- 8x100
Сэлүүн Санаа ХХК-ийн дэргэдэх 8x100 сургалтын төв нь үйл ажиллагаагаа эхлэсний 5 жилийн ойгоо тохиолдуулан олон арга хэмжээ зохиож байгаагийн нэг нь энэ цахим сургалтын систем болно.

Ирээдүй, хойч үеийн эзэд болох сурагч та бүхнийг хүссэн мэргэжилээ саадгүй сонгож, итгэл үнэмшил дүүрэн сурч, илүү өндөр мэдлэгтэй, чадварлаг боловсон хүчин болж эх орондоо зүтгээсэй гэсэн хүслийн дор ийнхүү ажиллаж байна.