The only way to learn MATHEMATICS

is to do MATHEMATICS.

- Paul Halmos -

ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НӨХЦӨЛ

Ерөнхий заалт

  1. www.iMath.mn математикийн онлайн сургалтын систем нь математикийн боловсролыг түгээн дэлгэрүүлэх зорилготой бөгөөд энэхүү нөхцөл, журам нь уг сисметийг ашиглах, үйлчлүүлэх, худалдан авалт хийхтэй холбоотой үүсэх харилцааг зохицуулахад оршино.
  2. Энэхүү нөхцөл нь хэрэглэгч системийг ашиглахаасаа өмнө хүлээн зөвшөөрч баталгаажуулсаны үндсэн дээр хэрэгжинэ.
  3. Энэхүү үйлчилгээний нөхцлийн хэрэгжилтэнд Сэлүүн Санаа ХХК /цаашид байгууллага гэх/ болон хэрэглэгч /цаашид хэрэглэгч гэх/ хамтран хяналт тавина.

 

Үйл ажиллагаа

www.iMath.mn математикийн онлайн сургалтын систем нь зохиогчийн эрхийн тухай хуулиар хамгаалагдсан бөгөөд систем доторх аливаа мэдээллийг хуулах, олшруулах, дуурайх, өөр бусад ямар ч зүйлд ашиглахыг хориглоно. Хэрэглэгч вэбсайтын талаар санал гомдол, шинэ санаа, шинэ бараа борлуулах хүсэлт, шүүмж зэргийг вэбийн журмын дагуу чөлөөтэй илэрхийлэх, илгээх эрхтэй.

 

Хэрэглэгч ба гишүүнчлэл

  1. Уг систем нь гишүүнчлэлтэй байна. Үйлчлүүлэх буюу худалдан авалт хийхийг хүссэн ямар ч хэрэглэгч системийн гишүүн байх ёстой.
  2. Гишүүний мэдээллийн бүрэн бүтэн болон үнэн зөв байдлыг байгууллага цаг тухай бүрт шалгаж байх ба эдгээр мэдээлэл нууц байж, нууцлалыг байгууллага бүрэн хариуцна.
  3. Хэрэглэгчийн мэдээллийн үнэн зөв, бодит байдалд хэрэглэгч бүрэн хариуцлага хүлээнэ.
  4. Нэг хэрэглэгч нэг л э-мэйл хаягаар гишүүн болох эрхтэй. Ашиглагдсан имэйл хаяг дахин өөр гишүүнчлэлд ашиглагдахгүй.
  5. Шинээр бүртгүүлж гишүүн болмогц тухайн хэрэглэгчид бүртгэлийн дугаар үүснэ. Сорилын дүн болон бусад мэдээлэл бүртгэлийн дугаараар зарлагдана.

 

Бусад заалт

  1. Эрх нээлгэх болон төлбөрийн талаар ямар нэг асуудал эсвэл тодруулга гарвал 77115400 утсаар эсвэл seluunsanaa@gmail.com e-майл рүү холбогдож лавлагаа хийж болно.
  2. Төлбөр төлөгдсөн тохиолдолд буцаалт хийх боломжгүй тул төлбөр төлөхөөсөө өмнө системийг сайтар судлахыг хүсье.
Хэрвээ, чи хичээвэл юунд ч хүрч чадна...
- 8x100
Сэлүүн Санаа ХХК-ийн дэргэдэх 8x100 сургалтын төв нь үйл ажиллагаагаа эхлэсний 5 жилийн ойгоо тохиолдуулан олон арга хэмжээ зохиож байгаагийн нэг нь энэ цахим сургалтын систем болно.

Ирээдүй, хойч үеийн эзэд болох сурагч та бүхнийг хүссэн мэргэжилээ саадгүй сонгож, итгэл үнэмшил дүүрэн сурч, илүү өндөр мэдлэгтэй, чадварлаг боловсон хүчин болж эх орондоо зүтгээсэй гэсэн хүслийн дор ийнхүү ажиллаж байна.