The only way to learn MATHEMATICS

is to do MATHEMATICS.

- Paul Halmos -
Богино хичээл | Суртлаа давт
Масштаб-1
Дараах видео бодолтыг ойлгоод энэ төрлийн бодлогуудаар мэдлэгээ бататгаарай. Бодолтоо тулгасны дараа дахиад бодьё товчийг ашиглаад 1000 өөр бодлогоор давтах боломжтой.

Уг бодлоготой холбоотой Пропорц хичээлийг бүтнээр үзээд өөр олон мэдлэг, жишээ бодлогуудыг ойлгохыг зөвлөе.
Бодлого. Хоёр хотын хоорондох $904$ км зайг $1:15000000$ масштабтай газрын зурагт хэдэн см-ээр зурах вэ?

Дахиад бодъё

Бодолт. $$1\mbox{ км}=\underbrace{1000}_{10^3}\mbox{м}=10^3\cdot\underbrace{100\mbox{см}}_{\mbox{м}}=10^5\mbox{см}$$ Эндээс хоёр хотын хоорондох зайг сантиметрээр илэрхийлвэл $$904\mbox{км}=90400000\mbox{см}$$ болно. Одоо масштабаар хувиргая. $$\dfrac{90400000}{15000000}=\dfrac{452}{75}\approx6.03\mbox{см}$$
Хэрэв та манай систем дээрх бүх хичээл, бүх сорилыг хүссэн үедээ шууд ашиглахыг хүсвэл АС эрх худалдан аваарай.
Санал болгох
Бага анги Дунд анги Ахлах анги
Бага анги
1. Масштаб-1 төлбөргүй
2. Масштаб-2 төлбөргүй
3. Масштаб-3 төлбөргүй
Дунд анги
Ахлах анги
10. Безугийн теорем-5 төлбөргүй
Хэрвээ, чи хичээвэл юунд ч хүрч чадна...
- 8x100
Сэлүүн Санаа ХХК-ийн дэргэдэх 8x100 сургалтын төв нь үйл ажиллагаагаа эхлэсний 5 жилийн ойгоо тохиолдуулан олон арга хэмжээ зохиож байгаагийн нэг нь энэ цахим сургалтын систем болно.

Ирээдүй, хойч үеийн эзэд болох сурагч та бүхнийг хүссэн мэргэжилээ саадгүй сонгож, итгэл үнэмшил дүүрэн сурч, илүү өндөр мэдлэгтэй, чадварлаг боловсон хүчин болж эх орондоо зүтгээсэй гэсэн хүслийн дор ийнхүү ажиллаж байна.