8x100 математик сургалтын төв
2026–2027 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛ
ЭШ2027
МАТЕМАТИКИЙН ЖИЛИЙН АНГИ
ЧАМАЙГ 700 ДАВУУЛЪЯ...
8x100 багш нар
Туршлагатай багш нар заана
iMath.mn систем
Бүрэн ашиглах АС эрх
ЭШ1000
1000 бодлогын систем
Системтэй бодлого + тайлбар

ЭШ27 болон SAT математикдаа
ӨНДӨР ҮР ДҮНТЭЙ БЭЛДЭЦГЭЭЕ
?
ЖИЛИЙН СУРГАЛТЫН ТОВЧ МЭДЭЭЛЭЛ
  • Бүртгэл: явагдаж байна...
  • Эхлэх хугацаа: 2026.09.21
  • Дуусах хугацаа: 2027.07.01 (ЭШ27 дуустал)
  • Долоо хоногт: 3 өдөр танхимаар + 4 өдөр iMath.mn
  • 8x100 номууд + www.iMath.mn + ЭШ1000 систем
  • Төлбөр: 3,000,000 ₮
МЭДЭЭЛЭЛ АВАХ 77115400
эсвэл 70008100, 99905400
Бүртгүүлэх сурагчид дээрх утсуудаар холбогдож түвшин тогтоох шалгалтын цаг товлоно уу.
iMath.mn
2026-06-25

Манай сургалтын төв нь 2013 оноос хойш Элсэлтийн шалгалтад (ЭШ) бэлтгэх сургалтыг тасралтгүй зохион байгуулж, жил бүр олон арван сурагчийг хүссэн их, дээд сургуульдаа элсэн ороход нь амжилттай бэлтгэсээр ирсэн. Бидний туршлага, чанартай сургалтын арга зүй нь сурагчдын өндөр амжилтаар үргэлж батлагддаг.

Бид, улс орон даяар өргөн хэрэглэгддэг "8×100" тестийн номууд болон iMath.mn математик сургалтын системийг бүтээсэн хамт олон юм. Сурагч бүрт чанартай боловсролыг хүргэх нь бидний эрхэм зорилго билээ.
2026–2027 оны хичээлийн жилийн сургалтын тухай бусад мэдээллийг доошоо гүйлгээд уншаарай.
Дэлгэрэнгүй

iMath.mn
2026-06-25
Манай хамгийн том 3 давуу тал
Туршлагатай үндсэн багш нар
Манай сургалтын төв цагийн багш ажиллуулдаггүй. Үндсэн багш нар сурагчидтайгаа тогтмол ажилласнаар сургалтын чанар, залгамж холбоо алдагдахгүй бөгөөд багш, сурагчийн хоорондын ойлголцол, итгэлцэл улам батаждаг. Ингэснээр багш бүр сурагчийнхаа түвшин, онцлог, ахиц дэвшлийг мэдэж, тохирсон арга барилаар ажиллах боломжтой.
iMath.mn болон “1000 бодлого” системийн дэмжлэг
Сурагчид танхимд заалгасан хичээлээ iMath.mn системээс хүссэн үедээ давтан үзэх боломжтой. Ойлгоогүй бодлогоо гэрээсээ тайлбарлуулан ойлгож, түүнтэй төстэй бодлогуудыг олон хувилбараар ажиллан мэдлэгээ бататгана. Харин “1000 бодлого” системээр дамжуулан шалгалтын бодлогууд дээр тогтмол ажиллаж, бодлого бодох чадвар, хурд, туршлагаа шат дараатай хөгжүүлнэ.
Олон жилийн турш боловсрон сайжирсан хөтөлбөр
Манай сургалтын хөтөлбөр нь зөвхөн өөрийн сургалтад зориулан боловсруулагдсан бөгөөд 10 гаруй жилийн турш тасралтгүй сайжруулж ирсэн, бодит үр дүнгээр батлагдсан хөтөлбөр юм. Сурагчдын нас, түвшин, суралцах онцлогт тохируулан мэдлэгийг системтэй олгож, суурь ойлголтоос эхлэн өндөр түвшний бодлого бодох чадварт шат дараатай хүргэдэг.
Дэлгэрэнгүй

8x100
2026-06-28
Манай сурагчид www.iMath.mn системийг 100% ашиглахаас гадна. 1000 бодлогын төгсгөлгүй хувилбар гаргах чадвартай 1000 бодлогын системийг ашиглана.
Энэ системийг зөвхөн манай сурагчид л ашигладаг.
Энэ линкээр 1000 бодлогын системийг туршиж үзэх боломжтой. Эхний нэг холбоос нь төлбөргүй байгаа. 1000 бодлогын систем
Дэлгэрэнгүй

8x100
2026-06-28
Бид юу үзэх вэ?
Хичээл хаанаас эхлэх вэ?
Жилийн ангийн сургалт нь 12-р ангийн сэдвээс шууд эхлэхгүй. Сурагчдын өмнөх ангиудад орхигдсон мэдлэгийг нөхөж, математикийн суурь ойлголтыг эхнээс нь системтэйгээр цэгцэлнэ.
Хичээл 6-р ангийн мэдлэгээс эхэлж, дараах дарааллаар явагдана.
  • > Сэдэв, бүлэг бүрийг дарааллаар нь судална.
  • > Өмнөх ангиудад орхигдсон мэдлэгийг нөхөж, цэгцэлнэ.
  • > Хялбараас хүнд рүү шат дараатай бодлого ажиллана.
  • > Бүлэг бүрийн төгсгөлд “ЭШ 1000 бодлого” системээр мэдлэгээ бататгана.
Аль ч сэдэвт сурагчдын анзааралгүй орхисон жижиг ойлголт, мэдлэг байдаг. Мөн хялбар мэт санагдах сэдэв бүрд өндөр түвшний, хүнд бодлогууд бий. Тиймээс аль нэг сэдвийг хялбар гэж үзэн алгасах боломжгүй.
Иймд математикийн мэдлэгээ эхнээс нь цэгцэлж, сууриа бат бөх болгосны дараа ЭШ-ийн бодлогууд руу шат дараатай шилжих хэрэгтэй.
Хичээлийн хөтөлбөрийг үзэх бол энэ товч дээр дарна уу.
Дэлгэрэнгүй

8x100
2026-07-01
800 оноо нэгээр нэмэгдэв.
Энэ жилийн ЭШд үзүүлсэн манай амжилт
96% гүйцэтгэлтэйгээр 1 сурагч 800 оноо, 86%, 77%, 72%,... гэх мэтчилэн 6 сурагч 700+ оноотой. Бараг бүгд 600+ оноо авчээ.
Манайхаас 2-3 сурагч 800 оноо авах хэмжээнд байсан. Сандрал, бас бус зүйлсээс шалтгаалаад нэг нь л 800 авлаа. Шалгалт зохион байгуулагчдын буруугаас оноо буурсан тохиолдол бас байсан... Гэхдээ бид маш сайн оролцлоо.
SAT-гээ оролцуулаад 3 сурагч 800 оноотой...
Ер нь 11-р ангиасаа бэлдсэн сурагчид 700+ асуудалгүй байна. Таслахгүй суралцдаг сурагчид 600+ асуудалгүй авч байна.
iMath.mn болон 1000 бодлогын системтэй бэлтгэлийн үр дүн иймэрхүү байлаа.
Дэлгэрэнгүй

iMath.mn
2026-07-01
Жилийн төлбөрийг 100% төлөх эсвэл доорх хоёр апп-г ашиглан хуваан төлөх боломжтой байдаг.
Жич. 100% төлөлттэй сурагчид эхэнд нь бүртгэгддэг.
Дэлгэрэнгүй

iMath.mn
2026-07-01
САЛБАР, БАЙРШИЛ болон ЦАГИЙН ХУВААРийн мэдээлэл авах бол доорх товч дээр дараарай.
Дэлгэрэнгүй

iMath.mn
2026-08-11
Онолын хэсэг заагдаж буй хэсэг иймэрхүү. Манай youtube хуудасд зарим хичээлүүдийн бичлэг орсон байдаг тул ороод сонирхоорой. https://www.youtube.com/@iMathx
Дэлгэрэнгүй

iMath.mn
2026-08-11
БИД ЮУ АШИГЛАХ ВЭ? №1 цуврал нийтлэл
01. ОНЛАЙН ХИЧЭЭЛ
Манай жилийн ангийн сурагчид танхимын хичээлээс гадна iMath.mn системийн онлайн хичээлүүдийг давхар ашиглана.
Танхимд үзсэн хичээлээ нэг удаа сонсоод бүгдийг бүрэн тогтоох албагүй. Ойлгоогүй, мартсан зүйлээ дахин үзэж, нөхөж, бататгах боломж сурагч бүрд хэрэгтэй.
✓ Танхимд үзсэн сэдвээ гэртээ дахин үзнэ.
✓ Ойлгоогүй хэсгээ хүссэн үедээ давтаж үзнэ.
✓ Өмнөх ангиудаас орхигдсон мэдлэгээ нөхнө.
✓ Хичээлээс хоцорсон тохиолдолд тухайн сэдвээ нөхөж үзнэ.
✓ Шаардлагатай хичээлээ хэдэн ч удаа давтан үзэж болно.
Ялангуяа математикийн хичээлд өмнөх мэдлэгийн жижигхэн цоорхой ч дараагийн сэдвийг ойлгоход саад болдог.
Тиймээс бид зөвхөн тухайн өдрийн хичээлээ заагаад өнгөрөхгүй. Сурагч бүрд өмнөх мэдлэгээ нөхөх, үзсэнээ дахин давтах боломжийг онлайн хичээлээр бүрдүүлдэг.
Танхимд сурна.
Онлайнаар дахин үзнэ.
Ойлголтоо баттай болгоно.
Онлайн хичээл бол манай жилийн сургалтын салшгүй нэг хэсэг юм.
Дэлгэрэнгүй

iMath.mn
2026-08-11
БИД ЮУ АШИГЛАХ ВЭ? №2 цуврал нийтлэл
02. ОНЛАЙН СОРИЛ
Манай жилийн ангийн сурагчид хичээлээр үзсэн мэдлэгээ iMath.mn системийн онлайн сорилуудаар тогтмол шалгаж, бататгана.
Сорил ажилласнаар зөвхөн хэдэн оноо авснаа хараад өнгөрөхгүй.
✓ Дүнгээ шууд харна.
✓ Аль бодлого дээр алдсанаа шалгана.
✓ Алдсан бодлогын зөв бодолтыг үзэж ойлгоно.
✓ Өөрийн сул байгаа сэдэв, мэдлэгээ олж харна.
Ингэснээр багшид ч, сурагчид ч юуг ойлгосон, юун дээр дахин ажиллах шаардлагатай байгаа нь тодорхой болно.
Хичээл үзэх нэг хэрэг. Харин сурсан зүйлээ сорилоор шалгаж, алдаагаа засаж байж мэдлэг баттай болдог.
Мэдлэгээ шалгана.
Алдаагаа олно.
Ойлголтоо бататгана.
Онлайн сорил бол манай жилийн сургалтын салшгүй нэг хэсэг юм.
Дэлгэрэнгүй

iMath.mn
2026-08-11
БИД ЮУ АШИГЛАХ ВЭ? №3 цуврал нийтлэл
03. СУРТЛАА ДАВТ
Математикийг зөвхөн хичээл үзэж, бодолт хараад сурчихдаггүй. Өөрөө бодож, олон удаа давтаж байж чадвар болдог.
Үүний тулд манай жилийн ангийн сурагчид iMath.mn системийн “СУРТЛАА ДАВТ” буланг тогтмол ашиглана.
✓ Эхлээд бодлогын бодолт, тайлбарыг үзэж ойлгоно.
✓ Дараа нь яг төстэй бодлогыг өөрөө бодно.
✓ Бодолтоо автоматаар шалгуулж, алдаагаа олж засна.
✓ Дахин шинэ төстэй бодлого авч ажиллана.
✓ Нэг төрлийн бодлогыг ойлгож, өөрөө бодож чаддаг болтлоо давтана.
Энд нэг бодлогыг цээжлэх биш, тухайн төрлийн бодлогыг бодох арга барилыг эзэмших нь хамгийн чухал.
Нэг бодлогыг төгсгөлгүй олон хувилбараар давтах боломжтой. Дарааллаад 5 удаа алдахгүй бодож чадвал уг бодлогыг чаддаг боллоо гэсэн үг.
Жишээлбэл, нэг бодлогын бодолтыг ойлголоо гэж бодъё. Дараагийн төстэй бодлогыг тусламжгүйгээр өөрөө бодож чадаж байна уу?
Чадаж байвал — сурчээ.
Чадахгүй байвал — дахиад давтана.
Ийм байдлаар ойлгосон зүйлээ өөрийн бодож чаддаг мэдлэг болгон хувиргана.
Сурна.
Төстэй бодлого бодно.
Чаддаг болтлоо давтана.
“СУРТЛАА ДАВТ” бол танхимд заасан багшийн чинь AI туслах бөгөөд чиний хувийн багш шиг ажиллаж, сургалтын хамгийн чухал бататгалын системүүдийн нэг юм.
Дэлгэрэнгүй

iMath.mn
2026-08-14
SAT-д бэлдэх үү?
Тийм. Манай бүх сурагчид 2027 оны эхний улиралд SAT өгнө.
Сэдэв бүр дээр SAT-д ирэх боломжтой бодлогуудыг бодож, дадлагажих бөгөөд ирэх оны 1-2-р сард SAT чиглэлтэй бэлтгэлийг түлхүү хийнэ.
Дэлгэрэнгүй

iMath.mn
2026-08-14
Танхимын сургалт иймэрхүү.
Дэлгэрэнгүй

iMath.mn
2026-08-14
2027 оны ЭШ-д бэлдэх математикийн сургалт
Дэлгэрэнгүй

iMath.mn
2026-09-03
БАГШ, СУРАГЧИЙН ХАРИЛЦАА
Урт хугацааны сургалтын явцад багш сурагчийнхаа зан төлөв, суралцах арга барил, урам зориг, мэдлэгийн бодит түвшинг таньж мэдэрдэг.
Ингэснээр тухайн сурагчид хэрхэн заах, юун дээр илүү анхаарах, ямар арга барилаар ажиллахаа зөв тохируулах боломж бүрдэнэ. Аль сэдэв дээр хоцрогдолтой, юуг ойлгоход хүндрэлтэй байгааг мэддэг болсон багш түүнийг хэрхэн засаж, ахиулахаа ч мэднэ.
Сурагчийн хувьд ч мөн адил. Багшийнхаа арга барилд дасаж, харилцан ойлголцол, итгэлцэл бий болсноор хичээлдээ илүү идэвхтэй оролцож, сурлагын үр дүн нь тогтвортой сайжирдаг.
Яг энэ шалтгааны улмаас манай сургалтын төв зөвхөн ҮНДСЭН БАГШ нартаа тулгуурлан сургалтаа явуулдаг. Тогтвортой, туршлагатай, сурагчдынхаа үр дүнд хариуцлага хүлээж ажилладаг багш нар хөтөлбөрөө эхнээс нь дуустал удирдан явуулна.
Манай сургалтууд жилийн хугацаатай байдаг нь ч үүнтэй холбоотой. Эхний 1–2 сарын хугацаанд багш сурагч бүрийнхээ онцлог, мэдлэгийн түвшин, сурлагад нь нөлөөлж буй бодит шалтгаануудыг тодорхойлж, цаашдын хичээл болон давтлагын ажлаа түүнд тохируулан төлөвлөдөг.
Туршлагатай үндсэн багш + Зөв арга барил + Урт хугацааны тууштай ажиллагаа = Бодит үр дүн
Манай жилийн хөтөлбөртэй танхимын сургалтуудын бүртгэл явагдаж байна. Та доорх холбоосоор мэдээллээ илгээгээрэй. Бид тантай эргэн холбогдох болно.
Ангиуд, цагийн хуваарь, салбарын мэдээлэл авах бол доор 555 гэж бичээрэй. Бид мэдээллээ илгээнэ.
77115400 | 99905400
Дэлгэрэнгүй

iMath.mn
2026-09-03
ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ТЭТГЭЛЭГ
Манай 2026 оны төгсөгч Б. Тамир ерөнхийлөгчийн тэтгэлэгт тэнцсэн мэдээгээ дуулгахаар ирлээ.
Тэрээр 11-р ангиасаа эхлэн манай төвд суралцсан бөгөөд SAT-н оноогоор 800 дүйцүүлж, ЭШ2026-д 729 оноо авсан юм.
Дэлгэрэнгүй

iMath.mn
2026-09-09
ЭШ800, SAT800, Ерөнхийлөгчийн тэтгэлэг
Манай 2026 оны төгсөгч М. Баасандорж дээрх 3-г зэрэг биелүүллээ.
Дэлгэрэнгүй

Хэрвээ, чи хичээвэл юунд ч хүрч чадна...
- 8x100
Сэлүүн Санаа ХХК-ийн дэргэдэх 8x100 сургалтын төв нь үйл ажиллагаагаа эхлэсний 5 жилийн ойгоо тохиолдуулан олон арга хэмжээ зохиож байгаагийн нэг нь энэ цахим сургалтын систем болно.

Ирээдүй, хойч үеийн эзэд болох сурагч та бүхнийг хүссэн мэргэжилээ саадгүй сонгож, итгэл үнэмшил дүүрэн сурч, илүү өндөр мэдлэгтэй, чадварлаг боловсон хүчин болж эх орондоо зүтгээсэй гэсэн хүслийн дор ийнхүү ажиллаж байна.