Манай хамгийн том 3 давуу тал
Туршлагатай үндсэн багш нар
Манай сургалтын төв цагийн багш ажиллуулдаггүй. Үндсэн багш нар сурагчидтайгаа тогтмол ажилласнаар сургалтын чанар, залгамж холбоо алдагдахгүй бөгөөд багш, сурагчийн хоорондын ойлголцол, итгэлцэл улам батаждаг. Ингэснээр багш бүр сурагчийнхаа түвшин, онцлог, ахиц дэвшлийг мэдэж, тохирсон арга барилаар ажиллах боломжтой.
iMath.mn болон “1000 бодлого” системийн дэмжлэг
Сурагчид танхимд заалгасан хичээлээ iMath.mn системээс хүссэн үедээ давтан үзэх боломжтой. Ойлгоогүй бодлогоо гэрээсээ тайлбарлуулан ойлгож, түүнтэй төстэй бодлогуудыг олон хувилбараар ажиллан мэдлэгээ бататгана. Харин “1000 бодлого” системээр дамжуулан шалгалтын бодлогууд дээр тогтмол ажиллаж, бодлого бодох чадвар, хурд, туршлагаа шат дараатай хөгжүүлнэ.
Олон жилийн турш боловсрон сайжирсан хөтөлбөр
Манай сургалтын хөтөлбөр нь зөвхөн өөрийн сургалтад зориулан боловсруулагдсан бөгөөд 10 гаруй жилийн турш тасралтгүй сайжруулж ирсэн, бодит үр дүнгээр батлагдсан хөтөлбөр юм. Сурагчдын нас, түвшин, суралцах онцлогт тохируулан мэдлэгийг системтэй олгож, суурь ойлголтоос эхлэн өндөр түвшний бодлого бодох чадварт шат дараатай хүргэдэг.