Богино хичээл | Суртлаа давт
Огторгуйн геометр
Дараах видео бодолтыг ойлгоод энэ төрлийн бодлогуудаар мэдлэгээ бататгаарай. Бодолтоо тулгасны дараа дахиад бодьё товчийг ашиглаад 1000 өөр бодлогоор давтах боломжтой.

Уг бодлоготой холбоотой Призм хичээлийг бүтнээр үзээд өөр олон мэдлэг, жишээ бодлогуудыг ойлгохыг зөвлөе.
Бодлого. Өндөр нь $9$ см байх $ABCDA_1B_1C_1D_1$ зөв дөрвөн өнцөгт призмийн $ABCD$ суурийн тал $5$ см. $M$ нь $AB$ тал дээр оршино.
  1. $|AM|=|MB|$ бол $\left( \dfrac{A_1M}{MC_1} \right)^2$ илэрхийллийн утгыг олоорой.
  2. Энэ тохиолдолд ($A_1MC_1$) хавтай нь $BC$ талыг $N$ цэгээр огтлох бол $S_{A_1MNC_1}$ талбайг олоорой.

Дахиад бодъё

Бодолт.
  1. $A_1AM$ тэгш өнцөгт гурвалжин тул $$A_1M^2=A_1A^2+AM^2=$$ $$=9^2+\left(\dfrac{5}{2}\right)^2=\dfrac{349}{4}$$ $CM^2=CB^2+BM^2$ бөгөөд $CC_1M$ гурвалжны хувьд дахиад пифагорын теорем хэрэглэвэл $$C_1M^2=CC_1^2+CM^2=$$ $$=CC_1^2+\underbrace{CB^2+BM^2}_{CM^2}=\dfrac{449}{4}$$ байна. Эндээс $\left( \dfrac{A_1M}{MC_1} \right)^2=\dfrac{349}{449}$ болно.
  2. ($A_1MC_1$) хавтай огтлолыг байгуулахын тулд $A_1M$-н үргэлжлэлийг $B_1B$-ийн үргэлжлэлтэй огтлолцуулаад огтлолцлын цэгийг $X$ гэж тэмдэглэе. $XC_1$ ба $CB$-н огтлолцолын цэг нь $N$ байна.
    $BN=\dfrac{BC}2=\dfrac{5}{2}$, $A_1MNC_1$ нь адил хажуут трапец бөгөөд $MN=\dfrac{AC}2=\dfrac{5}{2}\sqrt2$ болохыг батлахад амархан. Өөрсдөө батлаарай. Одоо бид $A_1MNC_1$ трапецийн талбайг олох ёстой.
$$A_1H=\dfrac{A_1C_1}4=\dfrac{5}{4}\sqrt2\Rightarrow$$ $$MH=\sqrt{A_1M^2-A_1H^2}=\dfrac{1}{4}\sqrt{1346}$$ байна. Эндээс уг трапецийн талбай $\color{blue}{S=\dfrac{a+b}2\cdot h}$ томьёо ёсоор $$S_{A_1MNC_1}=\dfrac{15}{8}\sqrt{673}$$
Хэрэв та манай систем дээрх бүх хичээл, бүх сорилыг хүссэн үедээ шууд ашиглахыг хүсвэл АС эрх худалдан аваарай.
Санал болгох
Бага анги Дунд анги Ахлах анги
Бага анги
38. Процент-1 (бага) төлбөргүй
Дунд анги
38. Язгуур-1 төлбөргүй
Ахлах анги
245. СХ-н дисперс 1 төлбөргүй
259. Огторгуйн геометр төлбөргүй
Хэрвээ, чи хичээвэл юунд ч хүрч чадна...
- 8x100
Сэлүүн Санаа ХХК-ийн дэргэдэх 8x100 сургалтын төв нь үйл ажиллагаагаа эхлэсний 5 жилийн ойгоо тохиолдуулан олон арга хэмжээ зохиож байгаагийн нэг нь энэ цахим сургалтын систем болно.

Ирээдүй, хойч үеийн эзэд болох сурагч та бүхнийг хүссэн мэргэжилээ саадгүй сонгож, итгэл үнэмшил дүүрэн сурч, илүү өндөр мэдлэгтэй, чадварлаг боловсон хүчин болж эх орондоо зүтгээсэй гэсэн хүслийн дор ийнхүү ажиллаж байна.