The only way to learn MATHEMATICS

is to do MATHEMATICS.

- Paul Halmos -
Богино хичээл | Суртлаа давт
Масштаб-2
Дараах видео бодолтыг ойлгоод энэ төрлийн бодлогуудаар мэдлэгээ бататгаарай. Бодолтоо тулгасны дараа дахиад бодьё товчийг ашиглаад 1000 өөр бодлогоор давтах боломжтой.

Уг бодлоготой холбоотой Пропорц хичээлийг бүтнээр үзээд өөр олон мэдлэг, жишээ бодлогуудыг ойлгохыг зөвлөе.
Бодлого. Тэгш өнцөгт хэлбэртэй нэгэн газрын урт нь $71$ м, өргөн нь $33$ м байв. Энэ газрыг $1:100$ масштабтай газрын зураг дээр дүрсэлбэл газрын зураг дээрх талбай нь хэдэн см$^{2}$ байх вэ?

Дахиад бодъё

Бодолт. $1\mbox{м}=100\mbox{см}$ тул талуудын урт нь сантиметрээр $$71\mbox{м}=7100\mbox{cм}$$ $$33\mbox{м}=3300\mbox{cм}$$ байна. Эдгээрийг $1:100$ масштабаар хувиргавал урт, өргөн нь харгалзан $$\dfrac{7100}{100}=71\mbox{см},\ \dfrac{3300}{100}=33\mbox{см}$$ болно. Эндээс тэгш өнцөгтийн талбай нь $$71\mbox{см}\cdot 33\mbox{см}=2343\mbox{см}^2$$
Хэрэв та манай систем дээрх бүх хичээл, бүх сорилыг хүссэн үедээ шууд ашиглахыг хүсвэл АС эрх худалдан аваарай.
Санал болгох
Бага анги Дунд анги Ахлах анги
Бага анги
1. Масштаб-1 төлбөргүй
2. Масштаб-2 төлбөргүй
3. Масштаб-3 төлбөргүй
Дунд анги
Ахлах анги
10. Безугийн теорем-5 төлбөргүй
Хэрвээ, чи хичээвэл юунд ч хүрч чадна...
- 8x100
Сэлүүн Санаа ХХК-ийн дэргэдэх 8x100 сургалтын төв нь үйл ажиллагаагаа эхлэсний 5 жилийн ойгоо тохиолдуулан олон арга хэмжээ зохиож байгаагийн нэг нь энэ цахим сургалтын систем болно.

Ирээдүй, хойч үеийн эзэд болох сурагч та бүхнийг хүссэн мэргэжилээ саадгүй сонгож, итгэл үнэмшил дүүрэн сурч, илүү өндөр мэдлэгтэй, чадварлаг боловсон хүчин болж эх орондоо зүтгээсэй гэсэн хүслийн дор ийнхүү ажиллаж байна.