Богино хичээл | Суртлаа давт
Хувиргалтын матриц-8
Дараах видео бодолтыг ойлгоод энэ төрлийн бодлогуудаар мэдлэгээ бататгаарай. Бодолтоо тулгасны дараа дахиад бодьё товчийг ашиглаад 1000 өөр бодлогоор давтах боломжтой.

Уг бодлоготой холбоотой Хувиргалт хичээлийг бүтнээр үзээд өөр олон мэдлэг, жишээ бодлогуудыг ойлгохыг зөвлөе.
Бодлого. $A(-2, -4)$ цэгийг $y=-3x-3$ шулууны хувьд тэгш хэмээр хувиргахад үүсэх цэгийн координатыг олоорой.

Дахиад бодъё

Бодолт. $A$ цэгийн өгөгдсөн хувиргалтаар гарах дүрийг $A^\prime(x_1,y_1)$ гэе. Тэгвэл энэ цэгийн хувьд дараах хоёр нөхцөл биелэх ёстой.
  1. $A$, $A^\prime$ цэгүүдийн дундаж нь $y=-3x-3$ шулуун дээр оршино.
  2. $A$, $A^\prime$ цэгүүдийг дайрсан шулуун $y=-3x-3$ шулуунтай перпендикуляр байна.
Эхний нөхцөлөө бичье. $A$, $A^\prime$ цэгүүдийн дундаж нь $\left(\dfrac{x_0+x_1}2,\dfrac{y_0+y_1}2\right)=\left(\dfrac{x_1-2}2,\dfrac{y_1-4}2\right)$ бөгөөд энэ цэг $y=-3x-3$ шулуун дээр оршино гэдгээс $$\dfrac{y_1-4}2=-3\cdot\dfrac{x_1-2}2-3$$ $$y_1-4=-3x_1$$ $$y_1=-3x_1+4$$ нөхцөл гарна. Одоо, хоёр дахь нөхцөл бичвэл, хоёр шулуун перпендикуляр байхын тулд налалтуудын үржвэр нь $-1$ байдаг. $A$, $A^\prime$ цэгүүдийг дайрсан шулууны налалт нь $k=\dfrac{y_1-y_0}{x_1-x_0}=\dfrac{y_1+4}{x_1+2}$ тул $$\dfrac{y_1+4}{x_1+2}\cdot(-3)=-1\Rightarrow$$ $$\Rightarrow -3y_1-12=-x_1-2\Rightarrow$$ $$\Rightarrow x_1=3y_1+10$$ гэж гарна. Үүнийг эхний олсон нөхцөлдөө орлуулвал $$y_1=-3(3y_1+10)+4\Rightarrow$$ $$\Rightarrow 10y_1=-26\Rightarrow y_1=-\dfrac{13}{5}$$ гэж олдоно. Эндээс $$x_1=\dfrac{11}{5}$$
Хэрэв та манай систем дээрх бүх хичээл, бүх сорилыг хүссэн үедээ шууд ашиглахыг хүсвэл АС эрх худалдан аваарай.
Санал болгох
Бага анги Дунд анги Ахлах анги
Бага анги
38. Процент-1 (бага) төлбөргүй
Дунд анги
38. Язгуур-1 төлбөргүй
Ахлах анги
245. СХ-н дисперс 1 төлбөргүй
259. Огторгуйн геометр төлбөргүй
Хэрвээ, чи хичээвэл юунд ч хүрч чадна...
- 8x100
Сэлүүн Санаа ХХК-ийн дэргэдэх 8x100 сургалтын төв нь үйл ажиллагаагаа эхлэсний 5 жилийн ойгоо тохиолдуулан олон арга хэмжээ зохиож байгаагийн нэг нь энэ цахим сургалтын систем болно.

Ирээдүй, хойч үеийн эзэд болох сурагч та бүхнийг хүссэн мэргэжилээ саадгүй сонгож, итгэл үнэмшил дүүрэн сурч, илүү өндөр мэдлэгтэй, чадварлаг боловсон хүчин болж эх орондоо зүтгээсэй гэсэн хүслийн дор ийнхүү ажиллаж байна.