Богино хичээл | Суртлаа давт
Энгийн бутархайн үржих үйлдэл
Дараах видео бодолтыг ойлгоод энэ төрлийн бодлогуудаар мэдлэгээ бататгаарай. Бодолтоо тулгасны дараа дахиад бодьё товчийг ашиглаад 1000 өөр бодлогоор давтах боломжтой.

Уг бодлоготой холбоотой Энгийн бутархайн үйлдлүүд хичээлийг бүтнээр үзээд өөр олон мэдлэг, жишээ бодлогуудыг ойлгохыг зөвлөе.
Бодлого. Энгийн бутархайн үржих үйлдлийг гүйцэтгэ. $$9\dfrac{1}{4}\cdot\dfrac{3}{17}$$

Дахиад бодъё

Бодолт.
Энгийн бутархайнуудыг үржүүлэхдээ хүртвэрийг хүртвэрээр, хуваарийг хуваариар үржүүлнэ. Хэрэв холимог бутархай байвал эхлээд засагдах бутархайд шилжүүлсний дараа үржих үйлдлээ гүйцэтгэнэ.
Эхлээд нэгдүгээр үржигдэхүүнийг засагдах бутархайд шилжүүлье. $$9\dfrac{1}{4}=\dfrac{9\cdot 4+1}{4}=\dfrac{37}{4}$$ болно. Одоо үржих үйлдлээ гүйцэтгэвэл$$\dfrac{37}{4}\cdot\dfrac{3}{17}=\dfrac{37\cdot 3}{4\cdot 17}=\dfrac{111}{68}.$$
Хэрэв та манай систем дээрх бүх хичээл, бүх сорилыг хүссэн үедээ шууд ашиглахыг хүсвэл АС эрх худалдан аваарай.
Санал болгох
Бага анги Дунд анги Ахлах анги
Бага анги
38. Процент-1 (бага) төлбөргүй
Дунд анги
38. Язгуур-1 төлбөргүй
Ахлах анги
245. СХ-н дисперс 1 төлбөргүй
259. Огторгуйн геометр төлбөргүй
Хэрвээ, чи хичээвэл юунд ч хүрч чадна...
- 8x100
Сэлүүн Санаа ХХК-ийн дэргэдэх 8x100 сургалтын төв нь үйл ажиллагаагаа эхлэсний 5 жилийн ойгоо тохиолдуулан олон арга хэмжээ зохиож байгаагийн нэг нь энэ цахим сургалтын систем болно.

Ирээдүй, хойч үеийн эзэд болох сурагч та бүхнийг хүссэн мэргэжилээ саадгүй сонгож, итгэл үнэмшил дүүрэн сурч, илүү өндөр мэдлэгтэй, чадварлаг боловсон хүчин болж эх орондоо зүтгээсэй гэсэн хүслийн дор ийнхүү ажиллаж байна.