The only way to learn MATHEMATICS

is to do MATHEMATICS.

- Paul Halmos -
Богино хичээл | Суртлаа давт
Квадрат функц-3
Дараах видео бодолтыг ойлгоод энэ төрлийн бодлогуудаар мэдлэгээ бататгаарай. Бодолтоо тулгасны дараа дахиад бодьё товчийг ашиглаад 1000 өөр бодлогоор давтах боломжтой.

Уг бодлоготой холбоотой Квадрат функц хичээлийг бүтнээр үзээд өөр олон мэдлэг, жишээ бодлогуудыг ойлгохыг зөвлөе.
Бодлого. $f(x) = ax^2 + bx + c$ тэгш функц өгөгдөв. Уг функцийн график дээр $(-1, -7)$, $(-4, -52)$ цэгүүд оршдог бол $a + b + c$-ийн утгыг олоорой.

Дахиад бодъё

Бодолт. Тэгш функц гэдгээс $b=0$ гэсэн үг. Өөрөөр хэлбэл, $f(x)=ax^2+c$ хэлбэртэй байна. Энэ функц $(\color{red}{-1}, \color{blue}{-7})$, $(\color{red}{-4}, \color{blue}{-52})$ цэгүүдийг дайрна гэдгээс $$\begin{cases}a\cdot(\color{red}{-1})^2+c=\color{blue}{-7}\\a\cdot(\color{red}{-4})^2+c=\color{blue}{-52}\end{cases}\Rightarrow \begin{cases}1\cdot a+c=-7\\ 16\cdot a+c=\color{blue}{-52}\end{cases}$$ Эхний тэнцэтгэлээс хоёр дахь тэнцэтгэлийг хасаад $$-15a=45\Rightarrow a=-3, c=-4$$ гэж олдоно. $$a+b+c=-3+0-4=-7.$$
Хэрэв та манай систем дээрх бүх хичээл, бүх сорилыг хүссэн үедээ шууд ашиглахыг хүсвэл АС эрх худалдан аваарай.
Санал болгох
Бага анги
Дунд анги
41. Виетийн теорем-1 1000 төлбөргүй
60. Квадрат функц-3 1000 төлбөргүй
Ахлах анги
Хэрвээ, чи хичээвэл юунд ч хүрч чадна...
- 8x100
Сэлүүн Санаа ХХК-ийн дэргэдэх 8x100 сургалтын төв нь үйл ажиллагаагаа эхлэсний 5 жилийн ойгоо тохиолдуулан олон арга хэмжээ зохиож байгаагийн нэг нь энэ цахим сургалтын систем болно.

Ирээдүй, хойч үеийн эзэд болох сурагч та бүхнийг хүссэн мэргэжилээ саадгүй сонгож, итгэл үнэмшил дүүрэн сурч, илүү өндөр мэдлэгтэй, чадварлаг боловсон хүчин болж эх орондоо зүтгээсэй гэсэн хүслийн дор ийнхүү ажиллаж байна.