ЖИШЭЭ БОДЛОГУУД
Бодлого 1. Тэргэл, Ууганаа хоёр нийтдээ $28$ тоглоомтой. Тэргэл өөрийн тоглоомноос Ууганаад $3$-г бэлэглэвэл тэд тэнцүү тоглоомтой болно. Тэргэл, Ууганаа хоёр анх хэд хэдэн тоглоомтой байсан бэ?
Тэргэл, Ууганаа хоёрт анх байсан тоглоомыг хэрчмээр дүрслэе. Тэргэл илүү тоглоомтой гэдэг нь ойлгомжтой юм.
Тэргэл өөрийн тоглоомноос Ууганаад $3$-г бэлэглэвэл Тэргэлийн тоглоом $3$-аар багасч, Ууганаагийн тоглоом $3$-аар ихсэнэ.
Энэ үйлдлийн дараа хоёр найзын тоглоомын нийт тоо өөрчлөгдөхгүй. Иймд, тус бүр $$28:2=14$$ тоглоомтой болсон байна. Өмнө нь Тэргэл $14+3=17$ тоглоомтой, Ууганаа $14-3=11$ тоглоомтой байсан.
Бодлого 2. Нэг тоо нөгөөгөөсөө $3$ дахин их бөгөөд тэдгээрийн нийлбэр $36$ байв. Тоо тус бүрийг ол.
Бага тоог нь хэрчмээр дүрслэвэл нөгөө тоо нь түүнээс $3$ дахин урт хэрчмээр дүрслэгдэнэ.
Нийт дөрвөн хэрчим $36$-тай тэнцэж байгаа тул нэг хэрчмийн урт $$36:4=9$$ болно. Иймд, бага тоо $4$, их тоо $3\times9=27$ байна.
Бодлого 3. $463$ гэсэн тоог гурван хэсэг болгон хуваав. $1$-р нь $2$-раас $18$-аар, $3$-раас $37$-оор бага бол $1$-р тоог ол.
Хэрчмээр дүрслэвэл
Илүү гарч буй $18$ ба $37$ тоонуудыг нийт тооноос хасвал $3$ тэнцүү хэрчмийн нийлбэр гарна. $$463-18-37=408$$ Үүнийг $3$-т хуваавал $I$ хэрчмийн урт гарна. $$408:3=136.$$
Бодлого 4. Тэмүүжин Золоогоос $3$ дахин их мөнгөтэй байсан. Харин, долоо хоногийн дараа Золоо мөнгөө $2$ дахин ихэсгэж чадсан бол Тэмүүжин мөнгийнхөө $\dfrac23$-оор ном авчээ. Тэр хоёрт нийтдээ $15000$ төгрөг үлдсэн бол анх Тэмүүжин хэдэн төгрөгтэй байсан бэ?
Тэмүүжин болон Золоод үлдсэн мөнгийг улаанаар тэмдэглэвэл нийт 3 хэрчим болно. Энэ нь $15000$ тул нэг хэрчмийн урт $$15000:3=5000.$$ Иймд Тэмүүжин анх 3 хэрчим мөнгөтэй байсан тул $$5000\times3=15000.$$
ВИДЕО БОДОЛТ
Видео бодолтыг үзэхээсээ өмнө, дараах бодлогуудыг бие дааж бодож үзээрэй... Түүний дараа видео бодолттой танилцаж дүгнэлт хийгээрэй...
Бодлого 5. Гурван хүүхэд тэнцүү тооны самартай байсан бөгөөд тус бүр $8$ самар идсний дараа бүгдийн самар нийлээд анх тус бүрд байсан самарын тоотой тэнцүү болов. Тус бүр хичнээн самартай байсан бэ?
Бодлого 6. Ах дүү хоёр өөрсдийнхөө мөнгийг тоолжээ. Ах нь дүүдээ $4800$ төг өгвөл тэдний мөнгө тэнцэнэ, харин дүү нь ахдаа $5400$ төг өгвөл ах нь дүүгээсээ $2$ дахин их мөнгөтэй болно гэдгийг мэдэв. Тэд тус бүр хэдэн төгрөгтэй байсан бэ?
Бодлого 7. Хоёр тооны нийлбэр $165$, эдгээрийн ноогдвор $3$ ба үлдэгдэл $5$ болно. Тоо тус бүрийг ол.
ДААЛГАВАР
Хоёр тавиурт 214 ном байв. Нэг тавиураас 21 ном авч нөгөө тавиур дээр тавихад тавиуруудын номын тоо тэнцсэн бол тавиур тус бүр дээр хэдэн ном байсан бэ?
Саран, Туяа хоёр нийтдээ 64 будгийн харандаатай. Туяа өөрийн будгийн харандаанаас 8 ширхгийг Саранд өгвөл тэд тэнцүү тооны будгийн харандаатай болно. Тэр хоёрт анх хэдэн будгийн харандаа байсан бэ?
Ах, дүү хоёрын цуглуулганд нийт 622 зоосон мөнгө байв. Ах нь дүүдээ 115 зоосон мөнгө өгөхөд тэдний цуглуулга тэнцүү болов. Ах дүү хоёр анх хэд хэдэн зоосон мөнгөтэй байсан бэ?
Хоёр тооны нийлбэр 1287 ба нэг нь нөгөөгөөсөө 2 дахин их байв. Тоо тус бүрийг ол.
Айлын хонь ба ямааны тоо 800. Хонь ямаанаас 5 дахин олон бол хонь, ямааны тоог ол.
Аав, охин хоёрын насны нийлбэр 36. Аав нь охиноосоо 8 дахин их настай бол аавын насыг ол.
3, 4, 5-р ангийн сурагчид 60 мод сулгажээ. 3-р анги 4-р ангиас 4-өөр цөөн мод, 5-р ангиас 8-аар цөөн мод суулгасан бол анги тус бүр хэдэн мод суулгасан бэ?
228л сүүгээр зайрмаг хийхээр 1-р цех 2-р цехээс 18л-ээр их, 2-р цех 3-р цехээс мөн 18л-ээр их байхаар худалдан авав. Цех тус бүр хэдэн литр сүү худалдан авсан бэ?
Тариалангийн гурван бригад хамтран 720 га газар тариа тарив. I бригад II бригадаас 50 га илүү, III бригадаас 20 га дутуу хагалсан бол бригад тус бүр хэдэн га газар хагалсан бэ?
Таван давхар сууцад 360 хүн суудаг ба давхар бүрт доод давхраасаа 12 хүн илүү суудаг бол гурван давхарт хэдэн хүн суудаг вэ?
Алимны гурван модонд тэнцүү тооны алим ургасан байв. Мод тус бүрээс 33 ширхэг алим авсны дараа үлдсэн алим нийлээд анх тус бүрд байсан алимны 3/4-тай тэнцүү болов. Анх нийт хэдэн алим байсан бэ?
Ах, эгч, дүү гуравт тэнцүү тооны чихэр байсан бөгөөд тус бүр 12 чихэр идсэний дараа бүгдийн чихэр нийлээд анх тус бүрд байсан чихрийн тоотой тэнцүү болов. Тус бүр хичнээн чихэртэй байсан бэ?
Хүүд 5000 төгрөг, аавд 9000 төгрөг байв. Хоёулаа тодорхой хэмжээний мөнгө зарцуулсны дараа тэдэнд адил хэмжээний мөнгө үлджээ. Хүүгийн зарцуулсан мөнгө аавын зарцуулсан мөнгөний 1/5-тэй тэнцэж байсан бол аав нь хэдэн төгрөг зарцуулсан бэ?
Дорж Батад 500 төгрөг өгвөл тэдний мөнгө тэнцүү болно. Харин Бат Доржид 500 төгрөг өгөхөд Дорж Батаас 6 дахин их мөнгөтэй болсон. Анх Дорж хэдэн төгрөг байсан бэ?
Хоёр тооны нийлбэр 988, ногдвор нь 3 бол уг хоёр тоог ол.
Хоёр тооны нийлбэр хамгийн их 4 оронтой тоо. Ногдвор нь 2 бол тоо тус бүрийг ол.
Хоёр тооны ялгавар 1256, ногдвор нь 3 бол уг хоёр тоог ол.