The only way to learn MATHEMATICS

is to do MATHEMATICS.

- Paul Halmos -
#8x100 математик сургалтын төв
Уралдаанд оролцох заавар
2019-10-31

www.iMath.mn

Компьютер, гар утас, таблет гээд интернет ордог ямар ч төхөөрөмжийг ашиглаж болно.

Товлогдсон хуваарьтайгаас бусад бүх сорилд хүссэн үедээ, хаанаас ч хандах боломжтой...

НЭВТРЭХ

Онлайн сургалтын аливаа контентийг ашиглахын тулд заавал нэвтрэх шаардлагатай...

Нэвтрэхийн тулд бүртгүүлсэн байх хэрэгтэй ба бүртгүүлээгүй хэрэглэгчид БҮРТГҮҮЛЭХ товч дээр дарна.

Бүртгэл үнэ төлбөргүй...

Бүртгүүлсэн email хаяг, нууц үгээ оруулаад НЭВТРЭХ товчийг дарснаар онлайн сургалтын системийг ашиглахад бэлэн болно.

Нэвтэрсэн хэрэглэгчийн овог, нэр болон зарим статистик мэдээлэл харагдана.

Манай онлайн сургалтын систем нь ОНЛАЙН СОРИЛ, ОНЛАЙН ХИЧЭЭЛ, СТАТИСТИК гэсэн 3 үндсэн хэсэгтэй бөгөөд сорилд оролцогч нь ОНЛАЙН СОРИЛ товч дээр дарж сорилуудлын ангилалыг харна.

Та өөрт хамаарах ангилалыг дарж тухай ангилалд багтсан бүх сорилын жагсаалтыг харах боломжтой.

Сорилын жагсаалтаас сорилын нэр, эхлэх болон үргэлжлэх хугацааг сайтар харах бөгөөд ТӨЛБӨРГҮЙ гэсэн ногоон товч дээр дарж сорилыг эхлүүлнэ.

Сорил эхлэх хугацаа нь Улаанбаатарын цагаар (UTC +08.00) тавигдсан бөгөөд яг цагтаа эхэлж, яг цагтаа дуусна.

Сорил эхэлмэгц цаг явж эхлэх бөгөөд дуусах цаг, үлдсэн хугацаа, ХАРИУ ИЛГЭЭХ товчууд харагдагана.

Бодлого бүрээ анхааралтай, хянуур бодоод зөв хариултыг сонгоно.

Цаг дуусахаас өмнө бүх бодлогуудыг бодож дуусгаад ХАРИУ ИЛГЭЭХ товч дээр дарж шалгалтыг дуусгана.

Хариу илгээх товчийг дарснаар таны өгөгдөл серверт хадгалагдах ба амжилттай болсон тохиолдолд "хариуг хүлээн авлаа " гэх мэдэгдэл гарна.

Ачаалал ихтэй үед бага зэрэг удах тохиолдол байдаг тул хариуг хүлээн авлаа гэх мэдэгдэл гарах хүртэл хүлээнэ үү...

Өгсөн сорилын ард байрлах ДҮН ХАРАХ товч дээр дарж дүнгээ харна. Дүнгийн жагсаалт нь бүртгэлийн дугаараар харагдах тул танаас өөр хэн ч таны дүнг мэдэх боломжгүй юм.

Зөвхөн оролцсон сорилын дүнг харах боломжтой...

Таны дүн шар өнгийн дэвсгэрээр ялгарах ба бүртгэлийн дугаар, гүйцэтгэлийн хувь, ЭЕШ-ын хэмжээст онооны харьцуулалт гарч ирнэ.

Гүйцэтгэлийн хувь болоод эзлэсэн байраа харж өөртөө дүгнэлт хийгээрэй...

Өгсөн сорилын ард байрлах БОДОЛТ товч дээр дарж бүх бодлогын зөв бодолтыг харахаас гадна, өөрийн зөв болон буруу бодсон бодлогуудаа тодорхойлох боломжтой... Ногоон өнгө зөв бодсныг, улаан өнгө буруу бодсон бодлогыг илтгэнэ. Зарим бодлого дээр 2-3 төрлийн бодолт орсон байгаа.

Өөрөө бодож үзээд дараа нь зөв бодолттой танилцаж, ойлгох нь сургалтын маш сайн аргуудын нэг бөгөөд дараа дараагийн сорилуудад өндөр амжилт үзүүлэх боломжтой болно.

Хэрвээ, чи хичээвэл юунд ч хүрч чадна...
- 8x100
Сэлүүн Санаа ХХК-ийн дэргэдэх 8x100 сургалтын төв нь үйл ажиллагаагаа эхлэсний 5 жилийн ойгоо тохиолдуулан олон арга хэмжээ зохиож байгаагийн нэг нь энэ цахим сургалтын систем болно.

Ирээдүй, хойч үеийн эзэд болох сурагч та бүхнийг хүссэн мэргэжилээ саадгүй сонгож, итгэл үнэмшил дүүрэн сурч, илүү өндөр мэдлэгтэй, чадварлаг боловсон хүчин болж эх орондоо зүтгээсэй гэсэн хүслийн дор ийнхүү ажиллаж байна.