The only way to learn MATHEMATICS

is to do MATHEMATICS.

- Paul Halmos -
11-р ангийн сурагчдад зориулсан
ТӨЛБӨРГҮЙ СОРИЛ
2022.04.17 | 20.00 UTC+8.00
 

XI ангийн сурагчдад зориулан төлбөргүй сорилуудыг зохион байгуулж байна. Хөнгөн хоцрогдолтой эсвэл зарим мэдлэгээ цэгцлэх сонирхолтой XII ангийн сурагчид ч бас оролцох боломжтой.

Сорилд оролцсон бодолт харахаасаа өмнө алдаа шалгах товч дээр дарж ямар бодлогууд дээр алдснаа хараарай. Дахиж бодож үзээд эцэст нь бодолтыг харсан нь үр дүнтэй шүү.

 

ТӨЛБӨРГҮЙ СОРИЛ (11-р анги)
2022.04.17 | 20.00

 
 
 

 

ЗӨВЛӨМЖ. Уг сорилд ирэх бодлогуудад ашиглагдах зарим мэдлэгээ эргэн санаарай.

  1. Квадратуудын ялгавар $$a^2-b^2=(a-b)(a+b)$$
  2. $\{x\}$ нь $x$ тооны бутархай хэсэг юм. $x$ бодит тооноос үл хэтрэх хамгийн их бүхэл тоо хүртэлх зайг уг тооны бутархай хэсэг гэнэ.
  3. $x_1,\ x_2$ нь $ax^2+bx+c=0$ тэгшитгэлийн шийдүүд бол $$\begin{cases} x_1+x_2=-\dfrac ba\\ x_1x_2=\dfrac ca\end{cases}$$
  4. Зэрэгт функцийн уламжлал $$(x^n)'=nx^{n-1}$$
  5. Давхар функцийн уламжлал $$[f(u)''=f'(u)\cdot u'$$
  6. Пифагорын теорем. Тэгш өнцөгт гурвалжны катетууд $a,\ b$ ба гипотенуз $c$ бол $$a^2+b^2=c^2$$ байна.

 

АНХААР.

  1. Сорилд оролцох төхөөрөмжийн цагийг УЛААНБААТАРын цагаар буюу UTC +8.00 гэж тааруулсан байх шаардлагатай.
  2. Оролцогчийн тооноос хамааран сорил эхлэх болон дуусах мөчид ачаалал ихсэж гацах магадлалтай тул түр хүлээх, ялангуяа хариу илгээх үедээ ТАНЫ ХАРИУЛТЫГ ХҮЛЭЭН АВЛАА гэсэн бичиг гартал өөр товч дарахгүйгээр хүлээгээрэй.
  3. Өмнө нь сорилд оролцож үзээгүй сурагчид энэ товч дээр дарж заавар үзээд бусад төлбөргүй сорилуудад оролцож, дадлагажаарай.

 

Бусад сорилын жагсаалт болон хуваарийг УРАЛДААНТ СОРИЛ товч дээр дарж хараарай. 

Хэрвээ, чи хичээвэл юунд ч хүрч чадна...
- 8x100
Сэлүүн Санаа ХХК-ийн дэргэдэх 8x100 сургалтын төв нь үйл ажиллагаагаа эхлэсний 5 жилийн ойгоо тохиолдуулан олон арга хэмжээ зохиож байгаагийн нэг нь энэ цахим сургалтын систем болно.

Ирээдүй, хойч үеийн эзэд болох сурагч та бүхнийг хүссэн мэргэжилээ саадгүй сонгож, итгэл үнэмшил дүүрэн сурч, илүү өндөр мэдлэгтэй, чадварлаг боловсон хүчин болж эх орондоо зүтгээсэй гэсэн хүслийн дор ийнхүү ажиллаж байна.