The only way to learn MATHEMATICS

is to do MATHEMATICS.

- Paul Halmos -
ЭНЭ ЖИЛИЙН ЭЕШд БЭЛДЭГЧДЭД ЗОРИУЛАВ
2024.02.24 | 20.00 (UTC+8.00)
 

Энэ жил математикаар ЭЕШ өгөх сурагчдад зориулаад хоёр сорилыг орон даяар зохион байгуулна. Нэг нь хөнгөн түвшинтэй ТӨЛБӨРГҮЙ, нөгөө нь ЭЕШ-тэй ижил түвшинтэй бөгөөд төлбөртэй (6500₮) байна. Бүртгэгдсэн сурагчид сорилд орсны дараа дүнгээ харах, алдаагаа шалгуулах, зөв бодолтыг харах боломжтой.

Төлбөргүй сорилд бүртгүүлэх сурагчид 2024.02.22-н өдөр дуусахаас өмнө  ЭНЭ постын доор  www.iMath.mn-н бүртгэлийн дугаараа бичиж үлдээснээр төлбөргүйгээр бүртгэгдэнэ.

Төлбөртэй сорилд бүртгүүлэх сурагчид Авах товч дээр дараад хүссэн банкныхаа апп-г ашиглан төлбөрөө төлөөрэй. Уг эрх нь сорил явагдснаас хойш 3 хоногийн турш хүчинтэй байна.

 

ХӨНГӨН СОРИЛ
төлбөргүй
ЭЕШ анхан шат - 8x100-1 | 2А сорил
2024-02-24
өдрийн турш төлбөргүй
ЭЕШ СОРИЛ
6500₮
ЭЕШ үндсэн шат | 12-р анги 2А сорил
2024-02-24 | 20.00 цагаас
орон даяар зэрэг эхэлнэ.

 

 

ЗӨВЛӨМЖ. Уг сорилд ирэх бодлогуудад ашиглагдах зарим мэдлэгээ эргэн санаарай.

  1. Биссектрисийн чанар. $ABC$ гурвалжны $A$ өнцгийн биссектрис $AA_1$ бол дараах харьцаа биелэнэ.$$\dfrac{AB}{AC}=\dfrac{BA_1}{CA_1}$$
  2. Аливаа бодит $x$ тооны хувьд $x^2=|x|^2$ байна.
  3. Арифметик прогрессийн нийлбэр $$S_n=\dfrac{a_1+a_n}2\cdot n$$
  4. Виетийн теорем. $ax^2+bx+c=0$ тэгшитгэлийн шийдүүд $x_1,x_2$ бол $$\begin{cases}x_1+x_2=-\dfrac ba\\ x_1x_2=\dfrac ca\end{cases}\mbox{ байна.}$$
  5. $z=r(\cos\varphi+i\sin\varphi)$ бол $$z^n=r^n(\cos n\varphi+i\sin n\varphi)$$
  6. Шүргэгч шулууны тэгшитгэл. $y=f(x)$ функцийн $x_0$ абсцисстай цэгт татсан шүргэгч шулууны тэгшитгэл $$y=f'(x_0)(x-x_0)+f(x_0)$$
  7. Биномын задаргааны $k+1$-р гишүүн $$t_{k+1}=\binom nk a^{n-k}b^k$$
  8. Уламжлал. $$(f\cdot g)'=f'g+fg'$$$$\left(\dfrac fg\right)'=\dfrac{f'g-fg'}{g^2}$$$$(\ln x)'=\dfrac1x$$
  9. Конусын эзлэхүүн. Суурийн талбай $S$ ба өндөр нь $h$ бол $$V=\dfrac13Sh$$

АНХААР.

  1. Сорилд оролцох төхөөрөмжийн цагийг УЛААНБААТАРын цагаар буюу UTC +8.00 гэж тааруулсан байх шаардлагатай.
  2. Оролцогчийн тооноос хамааран сорил эхлэх болон дуусах мөчид ачаалал ихсэж гацах магадлалтай тул түр хүлээх, ялангуяа хариу илгээх үедээ ТАНЫ ХАРИУЛТЫГ ХҮЛЭЭН АВЛАА гэсэн бичиг гартал өөр товч дарахгүйгээр хүлээгээрэй.
  3. Өмнө нь сорилд оролцож үзээгүй сурагчид энэ товч дээр дарж заавар үзээд бусад төлбөргүй сорилуудад оролцож, дадлагажаарай. Үнэ төлбөргүй бүртгүүлж, нэвтэрч ороод https://imath.mn/soril/75 ангилалын эхний сорилыг ажиллаж үзээрэй.
Сорилд оролцох заавар
 
Өмнөх жилүүдийн уралдаант сорилынхон

 
Нэг удаагийн сорил
Багцын код: euso
ЭЕШ-н УРАЛДААНТ СОРИЛуудад нэг удаагийн эрхээр оролцох 

Төлбөр 6500₮ 8100₮

Хугацаа: 3 хоног
 

Бусад сорилын жагсаалт болон хуваарийг
УРАЛДААНТ СОРИЛ
товч дээр дарж хараарай. 

Хэрвээ, чи хичээвэл юунд ч хүрч чадна...
- 8x100
Сэлүүн Санаа ХХК-ийн дэргэдэх 8x100 сургалтын төв нь үйл ажиллагаагаа эхлэсний 5 жилийн ойгоо тохиолдуулан олон арга хэмжээ зохиож байгаагийн нэг нь энэ цахим сургалтын систем болно.

Ирээдүй, хойч үеийн эзэд болох сурагч та бүхнийг хүссэн мэргэжилээ саадгүй сонгож, итгэл үнэмшил дүүрэн сурч, илүү өндөр мэдлэгтэй, чадварлаг боловсон хүчин болж эх орондоо зүтгээсэй гэсэн хүслийн дор ийнхүү ажиллаж байна.