The only way to learn MATHEMATICS

is to do MATHEMATICS.

- Paul Halmos -
ЭЕШ | УРАЛДААНТ СОРИЛ
2023
5 дахь жилдээ улс орон даяар зохион байгуулагдаж байгаа уралдаант сорил хөтөлбөр нь ЭЕШ-д 700+ оноо авах зорилготой, зорилгодоо үнэнч, хичээнгүй сурагчдын хувьд хамгийн сайн бэлтгэлийн талбар болдог нь өнгөрсөн жилүүдийн оролцогчдын амжилтаас харагддаг. Орон зай үл хамааран манай орны өнцөг булан бүрээс шилдэг сурагчид оролцон хоорондоо өрсөлдөж, алдаа оноогоо цэгнэн хичээн зүтгэснээр зорилгодоо хүрцгээдэг.
Энэ жилийн уралдаан 2022.11 сараас 2023.06 сарыг дуустал 8 сарын хугацаанд явагдах бөгөөд долоо хоног бүр 1 удаа ЭЕШ-н стандарт (блюпринт) бүхий сорил ажиллана. Сорил дуусмагц дүн харах болон алдаагаа шалгах, бодолт харах зэрэг үйлдлүүд нь автоматаар нээгдэж өөртөө дүгнэлт хийх бололцоог бүрдүүлдэг нь хамгийн том давуу тал болдог.
Өмнөх уралдааны тэргүүлэгчдийн сэтгэгдэлээс
Уралдаанд оролцогч нь сорил бүрийн дараа алдсан бодлогуудынхаа бодолтыг уншиж хэрхэн бодох байснаа ойлгоод, холбогдолтой хичээлүүдээ үзэж, орхигдсон мэдлэгээ нөхөж аваад дараагийн сорилуудад алдаагаа давтахгүй байх, цаашлаад өмнөх дүнгээ ахиулахыг хичээн зорих нь хамгийн чухал.
УРАЛДААНТ СОРИЛДОО

Идэвхтэй оролцоод ЭЕШ-дээ өндөр амжилт гаргаж, амьдралын анхны томоохон сорилтоо сэтгэл дүүрэн давахыг хүсье.

2022 оны ЭЕШ | МАТЕМАТИК-д 100% гүйцэтгэлтэйгээр 800 авсан М. Хулангийн зөвлөгөөг сонсоорой.

ӨМНӨХ УРАЛДААНУУДЫН ШИЛДГҮҮД
оны уралдааны шагналтнууд
ТЭРГҮҮН БАЙР
Б. Тэмүүжин | iPhone XR
ХОЁРДУГААР БАЙР
Ц. Ганхөлөг | iPad 32gb
ГУРАВДУГААР БАЙР
Н. Гэгээнхүслэн | Dell i3
оны уралдааны шагналтнууд
ТЭРГҮҮН БАЙР
Г. Ичинноров | iPhone 11
ХОЁРДУГААР БАЙР
Б. Түвшинбаяр | iPad 7th gen
ГУРАВДУГААР БАЙР
Л. Уламбаяр | Asus i3
оны уралдааны шагналтнууд
ТЭРГҮҮН БАЙР
Б. Баяржавхлан | iPhone 12 mini
ХОЁРДУГААР БАЙР
Б. Мөнхцэлмэг | iPad 8th gen
ГУРАВДУГААР БАЙР
Э. Баярнэмэх | Asus i3
Хэрвээ, чи хичээвэл юунд ч хүрч чадна...
- 8x100
Сэлүүн Санаа ХХК-ийн дэргэдэх 8x100 сургалтын төв нь үйл ажиллагаагаа эхлэсний 5 жилийн ойгоо тохиолдуулан олон арга хэмжээ зохиож байгаагийн нэг нь энэ цахим сургалтын систем болно.

Ирээдүй, хойч үеийн эзэд болох сурагч та бүхнийг хүссэн мэргэжилээ саадгүй сонгож, итгэл үнэмшил дүүрэн сурч, илүү өндөр мэдлэгтэй, чадварлаг боловсон хүчин болж эх орондоо зүтгээсэй гэсэн хүслийн дор ийнхүү ажиллаж байна.