Элсэлтийн ерөнхий шалгалтад бэлтгэж буй сурагчдын мэдлэг, чадварыг сайжруулж, дадлагажуулах. Улмаар сурагчдад хүссэн сургууль, мэргэжлээ сонгох боломжийг бүрдүүлэх үндсэн зорилгоос гадна оюутан, сурагчдын хэрэгцээнд чухал шаардлагатай эд зүйлсийг өөрийн хүч, хөдөлмөр, хичээл зүтгэлээр олж авах, урамшан зоригжих, амжилтын амтыг мэдрүүлэх зорилготой юм.
Сорил уралдаанд аль ч насны ямар ч хүн оролцох боломжтой. (Эцсийн шалгаруулалтад зөвхөн ЕБС-ын 12-р анги ба түүнээс доош ангийн сурагчид оролцоно.)
Гурав. Уралдааны явц
Онлайн сорил уралдаан нь 2023 оны 11-р сараас 2024 оны 5-р сарыг дуустал 8 сарын турш үргэлжлэнэ. Сар бүр 3 удаагийн сорил буюу нийт 20+2 сорил явагдах ба онлайн хэлбэрээр зохиогдоно. Сорил тус бүр нь товлогдсон хуваарийн дагуу яг цагтаа эхэлж, цагтаа дуусна (Улаанбаатарын цагаар). Сорилоос хоцорсон тохиолдолд нөхөх боломжгүй.
Дөрөв. Бодлого сонголт
Онлайн Сорил нь ерөнхий боловсролын агуулгын хүрээнд, ЭЕШ-ын түвшинтэй ойролцоо байхаар зохиогдоно.
Сорил тус бүр 36 сонгох, 4 нөхөх бодлоготой байх ба бодлогууд хүндрэх зарчмаар дарааллана.
Бодлогууд нь 8x100 өөрийгөө бэлтгэх математикийн тестүүд 1-3 номууд, гүнзгий сургалтын материалаас болон шинээр зохиож тавигдана.
Тав. Бүртгүүлэх
Бүртгэл төлбөртэй ба төлбөргүй гэсэн 2 хэлбэрээр хийгдэнэ.
Төлбөргүй хэрэглэгч халаалтын 2 сорил болон уралдааны эхний сорилд төлбөргүйгээр оролцож болно. Бусад сорилуудад зөвхөн ЖИЛИЙН ЭРХТЭЙ сурагчид оролцоно.
Эрх авах
Бүртгүүлэхдээ өөрийн мэдээллээ үнэн зөвөөр бөглөх шаардлагатай. Уралдаанд тэргүүлэгчдийн иргэний үнэмлэх, хувийн хэргийг шалгаж, тулгах тул овог, нэр, регистрийн дугаар үнэн зөв байх ёстой. Мөн и-мэйл, утасны дугаараар шинэ мэдээлэл очих тул анхаараарай...
Зургаа. Дүгнэх
Уралдааны тэргүүн байрын төлөө өрсөлдөгч нь хамгийн багадаа 18 сорилд оролцсон байх ёстой. Уралдаанд оролцогчдийг хамгийн өндөр оноотой 18 сорилын дундажаар эрэмбэлж, жагсаана. Нийт 20 сорил явагдсны дараа хамгийн их оноо цуглуулсан 20 сурагчийг эцсийн шалгаруулалтад оруулах ба эндээс шалгарсан 20 сурагчийг дахин 1 сорилоор дүгнэж дараах нөхцөлөөр шагнаж урамшуулна.
Нийт оролцогчдын тоо 300+ бол эхний 3 байрыг шалгаруулж, өмнөх онуудын жишгээр шагнах
Нийт оролцогчдын тоо 300-д хүрэхгүй бол 1-р байрыг шалгаруулж, шагнаж урамшуулна.
Долоо. Шагнах
Уралдаанд тэргүүлсэн 20 сурагчид дараагийн шалгаруулалтад оролцох эрх олгоно. Эцсийн сорилд тэргүүлсэн 3 сурагчийг дараах шагналуудаар шагнаж урамшуулна.
Уралдааны тэргүүн байр – iPhone 14
Дэд байр – APPLE iPad
Гуравдугаар байр – Laptop i5-i7 зөөврийн компьютер