The only way to learn MATHEMATICS

is to do MATHEMATICS.

- Paul Halmos -
УРАЛДААНТ СОРИЛ №8
2024.01.24 | 20.00 (UTC+8.00)
 

Энэ жил математикаар ЭЕШ өгөх сурагчдад зориулсан УРАЛДААНТ СОРИЛ хөтөлбөрийн 8 дахь сорил ирэх лхагва гарагт орон даяар зэрэг явагдана. Уг сорилд жилийн эрхтэй сурагчид болон нэг удаагийн эрх авсан сурагчид оролцох боломжтой. Нэг удаагийн эрх нь 6500₮ (8100₮) бөгөөд Авах товч дээр дараад хүссэн банкныхаа апп-г ашиглан төлбөрөө төлөөрэй. Уг эрх нь сорил явагдснаас хойш 3 хоногийн турш хүчинтэй байна.

 

УРАЛДААНТ СОРИЛ №8
2024.01.24 | 20.00

 
2024.01.24 | 21.50-аас дүнгээ харж болно.
Дүн харах
 
2024.01.24 | 22.00 бүх бодлогын бодолтыг харж болно.
Алдаа шалгах
 
 
 

ЗӨВЛӨМЖ. Уг сорилд ирэх бодлогуудад ашиглагдах зарим мэдлэгээ эргэн санаарай.

  1. Биссектрисийн чанар. $ABC$ гурвалжны $A$ өнцгийн биссектрис $AA_1$ бол дараах харьцаа биелэнэ.$$\dfrac{AB}{AC}=\dfrac{BA_1}{CA_1}$$
  2. Аливаа бодит $x$ тооны хувьд $x^2=|x|^2$ байна.
  3. Арифметик прогрессийн нийлбэр $$S_n=\dfrac{a_1+a_n}2\cdot n$$
  4. Виетийн теорем. $ax^2+bx+c=0$ тэгшитгэлийн шийдүүд $x_1,x_2$ бол $$\begin{cases}x_1+x_2=-\dfrac ba\\ x_1x_2=\dfrac ca\end{cases}\mbox{ байна.}$$
  5. $z=r(\cos\varphi+i\sin\varphi)$ бол $$z^n=r^n(\cos n\varphi+i\sin n\varphi)$$
  6. Шүргэгч шулууны тэгшитгэл. $y=f(x)$ функцийн $x_0$ абсцисстай цэгт татсан шүргэгч шулууны тэгшитгэл $$y=f'(x_0)(x-x_0)+f(x_0)$$
  7. Биномын задаргааны $k+1$-р гишүүн $$t_{k+1}=\binom nk a^{n-k}b^k$$
  8. Уламжлал. $$(f\cdot g)'=f'g+fg'$$$$\left(\dfrac fg\right)'=\dfrac{f'g-fg'}{g^2}$$$$(\ln x)'=\dfrac1x$$
  9. Конусын эзлэхүүн. Суурийн талбай $S$ ба өндөр нь $h$ бол $$V=\dfrac13Sh$$

АНХААР.

  1. Сорилд оролцох төхөөрөмжийн цагийг УЛААНБААТАРын цагаар буюу UTC +8.00 гэж тааруулсан байх шаардлагатай.
  2. Оролцогчийн тооноос хамааран сорил эхлэх болон дуусах мөчид ачаалал ихсэж гацах магадлалтай тул түр хүлээх, ялангуяа хариу илгээх үедээ ТАНЫ ХАРИУЛТЫГ ХҮЛЭЭН АВЛАА гэсэн бичиг гартал өөр товч дарахгүйгээр хүлээгээрэй.
  3. Өмнө нь сорилд оролцож үзээгүй сурагчид энэ товч дээр дарж заавар үзээд бусад төлбөргүй сорилуудад оролцож, дадлагажаарай. Үнэ төлбөргүй бүртгүүлж, нэвтэрч ороод https://imath.mn/soril/75 ангилалын эхний сорилыг ажиллаж үзээрэй.
Сорилд оролцох заавар
 
Өмнөх жилүүдийн уралдаант сорилынхон

 
Нэг удаагийн сорил
Багцын код: euso
ЭЕШ-н УРАЛДААНТ СОРИЛуудад нэг удаагийн эрхээр оролцох 

Төлбөр 6500₮ 8100₮

Хугацаа: 3 хоног
 

Бусад сорилын жагсаалт болон хуваарийг
УРАЛДААНТ СОРИЛ
товч дээр дарж хараарай. 

Хэрвээ, чи хичээвэл юунд ч хүрч чадна...
- 8x100
Сэлүүн Санаа ХХК-ийн дэргэдэх 8x100 сургалтын төв нь үйл ажиллагаагаа эхлэсний 5 жилийн ойгоо тохиолдуулан олон арга хэмжээ зохиож байгаагийн нэг нь энэ цахим сургалтын систем болно.

Ирээдүй, хойч үеийн эзэд болох сурагч та бүхнийг хүссэн мэргэжилээ саадгүй сонгож, итгэл үнэмшил дүүрэн сурч, илүү өндөр мэдлэгтэй, чадварлаг боловсон хүчин болж эх орондоо зүтгээсэй гэсэн хүслийн дор ийнхүү ажиллаж байна.