УРАЛДААНТ СОРИЛ №1
2023.11.22 | 20.00 (UTC+8.00)
Энэ жил математикаар ЭЕШ өгөх сурагчдад зориулсан УРАЛДААНТ СОРИЛ хөтөлбөрийн халаалтын 2 сорил явагдаж дууссан. Энэ лхагва гарагаас албан ёсны сорилууд эхэлнэ. Албан ёсны сорилуудын дүнгээр ранк тогтоогдох бөгөөд сорил бүрийн дараах өдөр хамгийн өндөр 30 сурагчийн ранк шинэчлэгдсэн байдлаар нийтлэгдэнэ. Сурагчид РАНКаа ахиулахын төлөө таслахгүй, хариуцлагатай оролцоорой.
УРАЛДААНТ СОРИЛ №1
2023.11.22 | 20.00
2023.11.22 | 21.50-аас дүнгээ харж болно.
Дүн харах
2023.11.22 | 22.00 бүх бодлогын бодолтыг харж, өөрийн бодолттойгоо тулгах, шинэ санаа авах, мэдлэгээ тэлээрэй.
Алдаа шалгах
ЗӨВЛӨМЖ. Уг сорилд ирэх бодлогуудад ашиглагдах зарим мэдлэгээ эргэн санаарай.
- Арифметик квадрат язгуур. $$\sqrt{a^2}=|a|\ge0$$
- Арифметик прогрессийн $n$-р гишүүний томьёо $$a_n=a_1+(n-1)d.$$ Эхний $n$ гишүүний нийлбэр $$S_n=\dfrac{2a_1+(n-1)d}2\cdot n$$
- Комплекс тоо. $z=a+bi$ ба $\overline z=a-bi$ тоонуудыг хоорондоо хосмог тоонууд гэнэ. $$z\cdot \overline z=a^2+b^2.$$
- Өгөгдлийн нягт. $$\mbox{нягт}=\dfrac{\mbox{Давтамж}}{\mbox{завсрын урт}}$$
- Логарифм. $$\log_ab^k=k\log_ab,\ \log_{a^k}b=\dfrac1k\log_ab$$
- Скаляр үржвэр. $\overrightarrow a(x_1,y_1)$ ба $\overrightarrow b(x_2,y_2)$ векторуудын хоорондох өнцөг $\varphi$ бол $$(\overrightarrow a,\overrightarrow b)=|\overrightarrow a|\cdot |\overrightarrow b|=$$ $$=x_1x_2+y_1y_2$$ байна.
АНХААР.
- Сорилд оролцох төхөөрөмжийн цагийг УЛААНБААТАРын цагаар буюу UTC +8.00 гэж тааруулсан байх шаардлагатай.
- Оролцогчийн тооноос хамааран сорил эхлэх болон дуусах мөчид ачаалал ихсэж гацах магадлалтай тул түр хүлээх, ялангуяа хариу илгээх үедээ ТАНЫ ХАРИУЛТЫГ ХҮЛЭЭН АВЛАА гэсэн бичиг гартал өөр товч дарахгүйгээр хүлээгээрэй.
- Өмнө нь сорилд оролцож үзээгүй сурагчид энэ товч дээр дарж заавар үзээд бусад төлбөргүй сорилуудад оролцож, дадлагажаарай. Үнэ төлбөргүй бүртгүүлж, нэвтэрч ороод https://imath.mn/soril/75 ангилалын эхний сорилыг ажиллаж үзээрэй.