The only way to learn MATHEMATICS

is to do MATHEMATICS.

- Paul Halmos -
ЭЕШ22 | УРАЛДААНТ СОРИЛ №20
2022.05.11 | 20.00 UTC+8.00
 

Энэ жил математикаар ЭЕШ өгөх сурагчдад зориулсан УРАЛДААНТ СОРИЛууд долоо хоног бүрийн лхагва гарагт явагдаж байгаа билээ. Энэ лхагва гарагт 20 дахь сорил буюу хамгийн сүүлийн сорил явагдана. Уг сорилд жилийн эрхтэй сурагчид шууд оролцох бөгөөд эрхгүй сурагчид нэг удаагийн эрхээр оролцож болно. Сорилын төлбөр 5500₮. Сорил эхлэхээс 2 цагийн өмнө бүртгүүлсэн байх шаардлагатай.

 

УРАЛДААНТ СОРИЛ №20
2022.05.11 | 20.00

 
2022.05.11 | 21.50-аас дүнгээ харж болно.
Дүн харах
 
2022.05.11 | 22.00 бүх бодлогын бодолтыг харж болно.
БОДОЛТ
 
 

ЗӨВЛӨМЖ. Уг сорилд ирэх бодлогуудад ашиглагдах зарим мэдлэгээ эргэн санаарай.

  1. Квадратын томьёо $$(a+b)^2=a^2+2ab+b^2$$
  2. Квадратуудын ялгаварын томьёо $$a^2-b^2=(a-b)(a+b)$$
  3. Логарифм. $$\log_ab-\log_ac=\log_a\dfrac bc$$
  4. Пифагорын теорем. $a,b$ катет, $c$ гипотенуз бүхий тэгш өнцөгт гурвалжны хувьд дараах чанар биелэнэ.  (урвуу нь бас биелэнэ.)$$a^2+b^2=c^2$$
  5. Арифметик  ба геометр прогрессийн эхний $n$ гишүүний нийлбэр $$S_n=\dfrac{a_1+a_n}2\cdot n$$ $$S_n=\dfrac{b_1(q^n-1)}{q-1}$$
  6. Виетийн теорем. $ax^2+bx+c=0$ тэгшитгэлийн шийдүүд $x_1,\ x_2$ бол $$\begin{cases}x_1+x_2=-\dfrac ba\\ x_1x_2=\dfrac ca\end{cases}$$
  7. Шүргэгч шулууны тэгшитгэл. $$y-y_0=f'(x_0)(x-x_0)$$
  8. Давхар өнцгийн косинус. $$\cos2\alpha=\dfrac{1-\mbox{tg}^2\alpha}{1+\mbox{tg}^2\alpha}$$
  9. Косинусын теорем. $$c^2=a^2+b^2-2ab\cos\gamma$$

БҮРТГҮҮЛЭХ. Оролцох сурагчид 2022.05.11-ны 18.00 цагаас өмнө доорх дансанд төлбөрөө шилжүүлж бүртгүүлнэ. Эсвэл энэ товч дээр дараад ТҮР СОРИЛЫН багцад бүртгүүлж болно.

Нэг удаагийн сорил
Багцын код: tsb888
ЭЕШ-н УРАЛДААНТ СОРИЛуудад нэг удаагийн эрхээр оролцох 

Төлбөр 5500₮

Хугацаа: 3 хоног

ХААН БАНК
5011325668 | Ж. Мөнхбат

Гүйлгээн утга дээр сорилын код болох tsb888-г бичээд араас нь
БҮРТГЭЛИЙН ДУГААР болон УТАСНЫ ДУГААРАА бичээрэй.

Жишээлбэл, tsb888 8x10000122 | 99905400

 

АНХААР.

  1. Сорилд оролцох төхөөрөмжийн цагийг УЛААНБААТАРын цагаар буюу UTC +8.00 гэж тааруулсан байх шаардлагатай.
  2. Оролцогчийн тооноос хамааран сорил эхлэх болон дуусах мөчид ачаалал ихсэж гацах магадлалтай тул түр хүлээх, ялангуяа хариу илгээх үедээ ТАНЫ ХАРИУЛТЫГ ХҮЛЭЭН АВЛАА гэсэн бичиг гартал өөр товч дарахгүйгээр хүлээгээрэй.
  3. Өмнө нь сорилд оролцож үзээгүй сурагчид энэ товч дээр дарж заавар үзээд бусад төлбөргүй сорилуудад оролцож, дадлагажаарай. Үнэ төлбөргүй бүртгүүлж, нэвтэрч ороод https://imath.mn/soril/75 ангилалын эхний сорилыг ажиллаж үзээрэй.
ЭЕШ-н 800 оноотой сурагчид ярьж байна.

 

Бусад сорилын жагсаалт болон хуваарийг
УРАЛДААНТ СОРИЛ
товч дээр дарж хараарай. 

Хэрвээ, чи хичээвэл юунд ч хүрч чадна...
- 8x100
Сэлүүн Санаа ХХК-ийн дэргэдэх 8x100 сургалтын төв нь үйл ажиллагаагаа эхлэсний 5 жилийн ойгоо тохиолдуулан олон арга хэмжээ зохиож байгаагийн нэг нь энэ цахим сургалтын систем болно.

Ирээдүй, хойч үеийн эзэд болох сурагч та бүхнийг хүссэн мэргэжилээ саадгүй сонгож, итгэл үнэмшил дүүрэн сурч, илүү өндөр мэдлэгтэй, чадварлаг боловсон хүчин болж эх орондоо зүтгээсэй гэсэн хүслийн дор ийнхүү ажиллаж байна.