The only way to learn MATHEMATICS

is to do MATHEMATICS.

- Paul Halmos -
УЛАМЖЛАЛ БАГЦ 
 

ЕБС-ийн математикийн хичээлийн гол сэдвүүдийн нэг нь УЛАМЖЛАЛ юм. Функцийн уламжлалыг тодорхойлж чадснаар түүний графикийн шүргэгч шулуунуудыг судалж, улмаар өсч буурах завсар болон хамгийн их ба хамгийн бага утгуудыг тодорхойлж чаддаг болно. Уламжлал сэдэв нь амьдралд маш ойр бөгөөд эдийн засгийн мэргэжлийн суурь хичээлүүдийн нэг болж өгдөг.

УЛАМЖЛАЛ | АНХАН ШАТНЫ СОРИЛ

 

 

Та, манай системийн УЛАМЖЛАЛ багцыг авснаар дараах хичээлүүдийг онол, жишээ, даалгавар + видеотойгоор үзэж болно. Хичээлээ үзэж, ойголсны дараа тухай сэдвийн СОРИЛоор өөрийгөө шалгаарай. Мэдээж, сорилд оролцсны дараа бүх бодлогын зөв бодолтыг ч харж болно.

Хичээл үзэхдээ эхлээд онолын хэсгийг анхааралтай сайтар уншиж ойлгоорой. Дараа нь ВИДЕО хичээлээ үзвэл илүү үр дүнтэй байдаг. Жишээнүүдийн бодолтыг уншихаасаа өмнө өөрөө бодож үзээд бодолттой нь тулгаарай. Даалгаврын бодлогуудыг бодоод эргэлзээтэй зүйлсээ 8x100-н facebook групп-д оруулан асууж болно. 

 

Бүх хичээлээ үзэж дууссан бол доорх ШАЛГАЛТыг өгч, өөртөө дүгнэлт хийгээрэй.


УЛАМЖЛАЛ | ҮНДСЭН ШАТНЫ СОРИЛ

 

 

Завтай үедээ дараах бодлогуудыг оролдож болно.

  1. $f(x)=(2x+1)^3+\sin x$ бол $\lim\limits_{x\to 0}\dfrac{f(x)-1}x$ хязгаарыг бод.
  2. $n\in\mathbb R$ бол $(x^n)'=nx^{n-1}$ байхыг батал.
  3. $f(x)=\exp\sqrt{x+1}$, $f(x)=\exp(\sin(\exp x))$ функцүүдийн уламжлалыг ол.
  4. $f(x)=\dfrac{x^3}3- x^2- x+1$ функцийн ямар цэгт татсан шүргэгч шулуун $y=2x-1$ шулуунтай параллель байх вэ?
  5. Дараах функцүүдийн өгөгдсөн завсар дээрх хамгийн их болон хамгийн бага утгуудыг ол. $$f(x)=\dfrac x8+\dfrac8x,\ x\in[1;6]$$ $$f(x)=x^5-x^3+x+2,\ x\in[-1;1]$$
  6. $\exp(xy)-\exp(xy^2)=\sin y$ бол $y'=?$

 

 

Эдгээр бүх хичээлийг ердөө 30'000₮-өөр (40'000₮) ашиглах боломжтой. 1 сарын хугацаа дагалдана.
Уламжлал
Багцын код: iol300
Функцийн уламжлал гэж юу вэ? Уламжлалыг юунд ашигладаг вэ? Функцийн өсч, буурах нь яагаад уламжлалтай хамааралтай вэ? Экстремумын цэгүүд юуг илэрхийлэх вэ? зэрэг мэдлэгийг уг бүлгээс үзээрэй.

Төлбөр30000₮ 40000₮

Хугацаа: 1 сар

 

Хэрвээ, чи хичээвэл юунд ч хүрч чадна...
- 8x100
Сэлүүн Санаа ХХК-ийн дэргэдэх 8x100 сургалтын төв нь үйл ажиллагаагаа эхлэсний 5 жилийн ойгоо тохиолдуулан олон арга хэмжээ зохиож байгаагийн нэг нь энэ цахим сургалтын систем болно.

Ирээдүй, хойч үеийн эзэд болох сурагч та бүхнийг хүссэн мэргэжилээ саадгүй сонгож, итгэл үнэмшил дүүрэн сурч, илүү өндөр мэдлэгтэй, чадварлаг боловсон хүчин болж эх орондоо зүтгээсэй гэсэн хүслийн дор ийнхүү ажиллаж байна.