The only way to learn MATHEMATICS

is to do MATHEMATICS.

- Paul Halmos -

Онлайн сорил

Бага ангийн сурагчдад зориулсан онлайн сорилууд

Ерөнхий боловсролын сургуулийн 2-5-р ангийн сурагчдад зориулсан манай сорилууд нь сурагчдын сургуулиас авсан мэдлэгээ хөндлөнгийн байдлаар шалгах, сурсан мэдснээ бататгах, бусад сурагчидтай өрсөлдөн өөртөө дүгнэлт хийх боломжийг олгох зорилготой.

II-V

Хүүхдийнхээ мэдлэг чадварыг сайжруулан бататгахыг хүсч байна уу? Тэгвэл та, бага ангийн математикийн сорилын багцыг сонгоорой.


Сорилын жагсаалтруу ороод анги тус бүрийн эхний сорилуудыг ТӨЛБӨРГҮЙгээр ажиллаад үзээрэй.

Анги тус бүр 11 сорилтой бөгөөд хичээлийн жилийн турш сар бүр 1-2 удаагийн сорил явагдана. Сорилд оролцсон сурагчид дүнгээ харахаас гадна бүх бодлогын зөв бодолттой танилцах боломжтой. 

ЖИШЭЭ СОРИЛ

Жишээ сорилд 1-5-р ангийн холимог бодлогууд байгаа.

Сургалтын хамгийн сайн аргуудын нэг бол тогтмол ШАЛГАЛТ өгөх явдал байдаг. Тэр тусмаа олон зуун сурагчтай зэрэг өрсөлдөн уралдаж, байраа ахиулахын төлөө хичээх нь хамгийн үр дүнтэй сургалт болно.

Багцад хамаарах сорилууд нь товлогдсон хуваарийн дагуу улс даяар зэрэг эхлэнэ. Энэ нь олон зуун сурагчтай өрсөлдөж өөрийн чансааг тодорхойлох боломжийг олгодог. Сурагчдын дүн бүртгэлийн дугаараар жагсаж харагдах тул танаас өөр хэн ч таны дүнг мэдэх боломжгүй.

Манай сорил, бодлого, бодолтууд нь мэргэжлийн программуудыг ашиглан математикийн стандрат шаардлагыг хангасан, ашиглахад хялбар байдлаар бэлтгэгдсэн байдаг.

Сорилд оролцохдоо сорилын эхлэх цаг, үргэлжлэх хугацаа зэргийг сайтар анхаарч цаг дуусахаас өмнө бодлогуудаа анхааралтай, хянамгай бодож зөв гэсэн хариултаа сонгоно. Бүх бодлогоо бодож дууссаны дараа ХАРИУ ИЛГЭЭХ гэсэн товчийг дарж хариултаа илгээгээрэй.
Image
Сорилд оролцсон сурагчид Бодолт товчийг дарснаар бүх бодлогын зөв бодолтыг харахаас гадна өөрийн алдсан оносон бодлогуудаа тодорхойлох боломжтой. Зөв бодолт харагдахаас гадна таны бодсон бодлогын зөв бурууг тодотгож харуулна. Зөв бодсон бодлогын хариулт НОГООН өнгөтэй, буруу бодсон бодлогын хариулт УЛААН өнгөөр тодорно. Алдсан бодлогуудаа харснаас аль сэдэв дээр дутагдалтай байгаагаа тодорхойлж, тэр сэдвээр нэмэлт давтлага авах хэрэгтэй.
Image
Сорилын дүн зөвхөн таны бүртгэлийн дугаараар харагдана. Өөрөөр хэлбэл, өөр хүн таны дүнг харах боломжгүй юм. Харин та дараагийн сорилд байраа ахиулахын төлөө хичээгээрэй.
Image
. . .

Товлогдсон сорил явагдаж дууссаны маргааш нь уг сорил нээлттэй болох бөгөөд хүссэн үедээ хэдэн ч удаа дахин оролцох боломжтой болно. Цагтаа орж амжаагүй сурагчид ч нөхөөд оролцох боломжтой.

НЭМЭЛТ

Бага ангиудын сорилын багцад нэмэлтээр өгүүлбэртэй бодлогын хичээлүүд төлбөргүйгээр дагалдаж очно.

Хичээлүүдийг аль болох нэмэгдүүлэхээр ажиллах болно.
Жилийн турш явагдах
БАГА АНГИЙН
сорилуудад хамрагдах төлбөр
40k
Нийт 11 сорил
Авах
Хэрвээ, чи хичээвэл юунд ч хүрч чадна...
- 8x100
Сэлүүн Санаа ХХК-ийн дэргэдэх 8x100 сургалтын төв нь үйл ажиллагаагаа эхлэсний 5 жилийн ойгоо тохиолдуулан олон арга хэмжээ зохиож байгаагийн нэг нь энэ цахим сургалтын систем болно.

Ирээдүй, хойч үеийн эзэд болох сурагч та бүхнийг хүссэн мэргэжилээ саадгүй сонгож, итгэл үнэмшил дүүрэн сурч, илүү өндөр мэдлэгтэй, чадварлаг боловсон хүчин болж эх орондоо зүтгээсэй гэсэн хүслийн дор ийнхүү ажиллаж байна.