Дараах ангиуддаа элсэлт авч эхэллээ.
ЭЕШ2023-д бэлдэх танхимын 1 жилийн анги нь сэдэвчилсэн болон тестийн сургалтууд хосолж 8x100 болон www.iMath.mn-н бүх агуулгыг гүйцэд судална.
6-12-р ангийн сурагчдад зориулсан сэдэвчилсэн сургалтууд
Хэрэв та, ирэх жил 12-р анги төгсч ЭЕШ өгөх бол одоо түвшингээ тогтоож үзээрэй
Шалгалтыг хэзээ ч өгч болох ба 80 минут үргэлжлэх тул боломжтой цагтаа, тухтай суугаад өөрийгөө шалгаарай...
Жич. Заавал энэ сайтад бүртгүүлэх шаардлагатай. Бүртгэл үнэ төлбөргүй.
Манай сургалтын төв нь 2013 оноос эхлэн хичээллэж байгаа бөгөөд одоогийн байдлаар ЭЕШ-ын 800 оноотой 2 сурагч, 750+ оноотой 40 гаруй сурагчийг бэлтгээд байна. Нийт төгсөгчдын 95% нь 600+, 70% нь 650+ оноо авдаг бөгөөд байлуулагдсан цагаас өнөөг хүртэлх бүх ЭЕШ-н дүнг тооцвол 630 орчим дундажлаж байна. Өөрийн гаргасан цуврал номууд (8x100) болон цахим сургалтын систем (www.iMath.mn) бүхий анхдагч сургалтын төв гэдгийг тодотгон дурдая.
Сурагчдын гүйцэтгэлийн хувийг тархалтаар нь тооцвол манай сурагчдын үзүүлэлт нь улсын хэмжээн дэх нийт сурагчдын 10%-д багтаж байгааг дараах үзүүлэлтээс харж болно.
Манай сургалт нь сурч, мэдэх хүсэл эрмэлзэлээр дүүрэн, идэвхи санаачлагатай сурагчдын зорин ирдэг сургалт бөгөөд зөвхөн ЧАНАР-ыг амладагаараа онцлогтой.
Цэвэр тохилог орчинд сурч, мэдэхийн хүслэн тээсэн, идэвхи, зүтгэлээр дүүрэн сурагчидтай мөр зэрэгцэн хичээллэхийг урьж байна.
Энэхүү сургалт нь Математикийн сургалтаар улсдаа тэргүүлэх 1, 11, 31, Олонлог, Орчлон, Эхлэл зэрэг сургуулиудын шилдэг багш нарын хамтран зохиосон 8x100 номын дэргэдэх албан ёсны сургалт бөгөөд өөрийн ном, сурах бичиг, тараах материал, онлайн сургалтын систем бүхий анхдагч сургалтын төв гэдгээ дахин тодотгоё.
Дээрх багш нар нь нийслэл, улсын математикийн олимпиадын медальтай багш нар байдаг бөгөөд аливаа сэдвийг үндсээр нь заахыг эрмэлздэг, онолын өндөр түвшиний мэдлэгтэй шилдэг багш нар юм.
Төгсөөд оюутан болсон сурагчид маань ирж багшаасаа зөвлөгөө авч, их сургуулийн хичээлүүдээ тайлбарлуулахын зэрэгцээ дүү нартаа зааж сургах ажилд тусладаг.
Манай ном, сургалтын аргыг гадаад оюутнууд ч ашиглаж клуб ажиллуулдаг тухай мэдээ ирсэн билээ. Энэ тухай дэлгэрэнгүйг https://goo.gl/Y4W3cY линкээр үзнэ үү.
ЭЕШ-д бэлтгэх бүтэн жилийн анги 2 түвшинтэйгээр удахгүй эхлэх гэж байна. Бодит үр дүнтэй, гаргасан амжилт, бүтээлтэй сургалт хайж байгаа бол бидэнтэй холбогдоорой.
Дэлгэрэнгүй мэдээллийг 77115400, 99905400, 99010630 дугаарын утсаар авна уу.
Хаяг: БГД, Модны 2, Elegance Town 44a - 8x100
Математик бол дурын нэг сургалтын төвд 1 сар суугаад сайжирчихдаг амархан хичээл биш юм. Нилээдгүй хөдөлмөр, идэвхи зүтгэл, системтэй сургалтын арга барилаар сайжирдаг хичээл билээ...