
2026-2027 оны хичээлийн жил (Танхимын сургалт)
Манай сургалтын төв нь 2013 оноос эхлэн тасралтгүй үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд Элсэлтийн Шалгалтад тэргүүлэх амжилтуудыг гаргасаар байна. Бид өөрсдийн гаргасан ном, сурах бичиг болон өөрсдийн бүтээсэн www.iMath.mn цахим системтэй. Мөн, олон жилийн турш сайжруулж, хөгжүүлсэн өөрийн гэсэн сургалтын хөтөлбөртэй.
Өнгөрсөн 2025-2026 оны хичээлийн жилд 800 оноотой 3 сурагч (2 сурагч SAT 800), 6 сурагч 700+ оноотой. Бараг бүгд 600+ оноо авсан. Ирэх хичээлийн жилд бидэнтэй хамт амжилтаа ахиулаарай.

Та хэддүгээр анги вэ?
Доорх сонголтуудаас мэдээлэл аваарай.
☎️ 70008100 77115400 99905400
ДАВУУ ТАЛУУД
Олон жилийн туршлага
2013 оноос хойш тасралтгүй үйл ажиллагаа явуулж, жил ирэх тусам сайжруулсаар байгаа хөтөлбөр. Үндэсний цөм хөтөлбөр болон гадаадын аль ч сургуульд хүрэлцэхүйц өөрийн хөтөлбөртэй болсон.
Үндсэн багш нар
Манайх зөвхөн өөрсдийн үндсэн багш нартайгаар ажилладаг. Гаднаас цагийн багш авдаггүй. Энэ бол маш том давуу тал юм.
Давхар ажилладаг эсвэл түр ажилладаг багш нараас үр дүн хүлээхэд тун хэцүү.
Мэдээж,

Улс даяар хэрэглэдэг уг цахим систем нь манай бүтээл бөгөөд танхимын сурагчдадаа 100% үнэ төлбөргүй ашиглуулдаг. Дотроо 450 гаруй сорил, 200 орчим хичээл, хиймэл оюунд суурилсан төгсгөлгүй бодлого бүхий СУРТЛАА ДАВТ булангуудтай.
Ангид үзсэн хичээлээ дараа нь хүссэн үедээ хичнээн ч давтаад үзэх боломжтой. www.iMath.mn гэж юу вэ?
Танилцах энд дар.
"8x100 математикийн тестүүд" цуврал номууд
ЭШ-д бэлдэгчдэд зориулсан 3 цуврал ном нь хот хөдөөгийн багш, сурагчдын талархалыг хүлээсэн ном юм. Уг номын зохиогчид нь хичээл зааж, ажиллана.
Хичээлийн хөтөлбөр
ЕБС-н 6-р ангиас хойш математикийн бүх хичээлүүдийг эхнээс нь ян тан болгоод явдаг. Арифметик, алгебр, анализ, геометр, магадлал, статистикийн бүхий л мэдлэгийг СИСТЕМтэйгээр зааж цэгцэлдэг.
Хичээлийн хөтөлбөр энд дар.
МАААШШШ ТОМ давуу тал
ЭШ-н 1000 бодлогын төгсгөлгүй олон хувилбар гаргаж давтах боломжтой системийг зөвхөн өөрийн сурагчдадаа зориулж хөгжүүлээд байна. Зөвхөн бид л ашиглана. Өөр хаана ч байхгүй.
Сургалтын явцад хичээлүүдээ эхнээс нь цэгцлээд явна. Сэдэв бүрд нь харгалзах 1000 бодлогоос бодож давтана. Гарцаагүй, гарцаагүй болгоод цааш явна.
Хичээлийн жилийн эхний хагаст бүх мэдлэгээ цэгцэлж аваад дараагийн хагаст сорил ажиллах зарчмаар хичээллэнэ.
1000 бодлогын системийг туршиж үзэхийг хүсвэл
энд дарна уу.
Хоцрогдол арилгах АI багш
Манай системийн СУРТЛАА ДАВТ гэдэг булан нь загнадаггүй, залхдаггүй, хэзээ ч хажууд чинь байх бөгөөд заагаад засаад өгдөг хувийн багш болж чаддаг.
СУРТЛАА ДАВТ энд дар.
Цөөн сурагч
Үндсэн багш нартаа тулгуурлан хоёрхон салбарт цөөн сурагч элсүүлдэг. Цөөн сурагчтай тул сурагч бүртэй тулж ажиллах боломж бүрддэг. Сурагч бүрийн түвшин, зан чанар, сурах арга барилыг багш нар нь мэдэрч чадснаар сургалтын үр дүнг илүү гаргаж чадна.
Манай сургалтын төвийн түүх, амжилт, бодит баримтуудын мэдээлэл авах бол доорх товч дээр дараарай.