The only way to learn MATHEMATICS

is to do MATHEMATICS.

- Paul Halmos -
НЭЭЛТТЭЙ СОРИЛУУД
2023.02.11-12-ны өдрүүдэд
 

ЕБС-н 2-11-р ангийнханд зориулаад үе тэнгийн олон зуун хүүхдүүдтэй зэрэгцэн мэдлэг чадвараа сорьж, өөртөө дүгнэлт хийх, ямар сэдвүүд дээр алдаж байгаагаа харах, бүх бодлогын бодолтыг уншиж алдаанаасаа суралцах бололцоог олгох зорилготойгоор нэг удаагийн сорилуудыг орон даяар зохион байгуулж байна. Оролцохыг хүссэн хэн бүхэнд нээлтэй бөгөөд ТӨЛБӨРГҮЙ байна. Гэвч оролцох сурагчид дараах заавар болон мэдээллийг анхааралтай сайтар уншиж бүртгүүлээрэй. 

Сорилууд нь энэхүү системийн ОНЛАЙН СОРИЛ хэсэгт тус бүрийн ангилалдаа багтсан бөгөөд доорх хуваарийн дагуу яг цагтаа эхэлж 1 цаг үргэлжлэнэ. Оролцсон сурагчид тухайн өдрөөс эхлэн 2 хоногийн турш ДҮН ХАРАХ, АЛДАА ШАЛГАХ, БОДОЛТ ХАРАХ гэсэн үйлдлүүдэд чөлөөтэй (төлбөргүй) хандах эрхтэй.

БАГА АНГИ

  • 2-р анги №5 | 2023.02.11 | 10.00
  • 3-р анги №6 | 2023.02.11 | 12.00
  • 4-р анги №5 | 2023.02.11 | 14.00
  • 5-р анги №6 | 2023.02.11 | 16.00

ДУНД АНГИ

  • 6-р анги №4 | 2023.02.12 | 10.00
  • 7-р анги №4 | 2023.02.12 | 12.00
  • 8-р анги №5 | 2023.02.12 | 14.00
  • 9-р анги №4 | 2023.02.12 | 16.00

АХЛАХ АНГИ

  • 10-р анги №4 | 2023.02.12 | 18.00
  • 11-р анги №4 | 2023.02.12 | 20.00

 

БҮРТГҮҮЛЭХ.

Сорилд оролцох сурагчид www.iMath.mn цахим системд үнэ төлбөргүй бүртгүүлж, бүртгэлийн дугаараа авах ба 2023.02.09 | 24.00 цагаас өмнө манай албан ёсны facebook хуудас дахь энэ постын доор бүртгэлийн дугаар бичиж төлбөргүй оролцох эрхтэй болно. 

 

Зөвхөн бүртгэлийн дугаараа бичнэ. Утасны дугаар, нэр бичиж болохгүй. Мөн, заагдсан хугацаанаас хоцорсон тохиолдолд бүртгэх боломжгүйг анхаараарай. Бүртгүүлэх болон бүртгэлийн дугаар харах заавар https://iMath.mn/nv/userguide

АНХААР.

  1. Сорилд оролцох төхөөрөмжийн цагийг УЛААНБААТАРын цагаар буюу UTC +8.00 гэж тааруулсан байх шаардлагатай.
  2. Оролцогчийн тооноос хамааран сорил эхлэх болон дуусах мөчид ачаалал ихсэж гацах магадлалтай тул түр хүлээх, ялангуяа хариу илгээх үедээ ТАНЫ ХАРИУЛТЫГ ХҮЛЭЭН АВЛАА гэсэн бичиг гартал өөр товч дарахгүйгээр хүлээгээрэй.
  3. Өмнө нь сорилд оролцож үзээгүй сурагчид анги бүрийн эхний сорилыг хийж үзээрэй. Хүссэн үедээ оролцож болох ба төлбөргүй байгаа.

ЖИЧ.

Эдгээр сорилуудад оролцогчдыг ямар нэгэн төлбөр, хураамжгүйгээр бүртгэх ба мөн адил ямар нэг шагнал урамшуулалгүй зохиогдоно. Сурагчид өөрсдийн мэдлэг чадвараа сорьж, өөртөө дүгнэлт хийх, ямар сэдвүүд дээр алдаж байгаагаа харах бололцоог олгох зорилготой юм. Магадгүй сурагчдын идэвх зүтгэлийг үнэлэн урамшуулах, бидний ажлыг дэмжин хамтран ажиллах байгууллага, хувь хүмүүс байвал бидний зүгээс баяртайгаар утган авах болно.

 

Та бүхэнд амжилт хүсье.
Өнгөрсөн жилийн ЭЕШ-д 100% гүйцэтгэлтэйгээр 800 оноо авсан сурагчийн зөвлөгөө.

Төлбөргүй сорил болон хичээлүүдийн мэдээлэл манай албан ёсны facebook хуудсаар танд хүрдэг тул дараах тохиргоог хийж, мэдээллээ цаг алдалгүй аваарай.

Сорилд оролцох заавар
 

 

Хэрвээ, чи хичээвэл юунд ч хүрч чадна...
- 8x100
Сэлүүн Санаа ХХК-ийн дэргэдэх 8x100 сургалтын төв нь үйл ажиллагаагаа эхлэсний 5 жилийн ойгоо тохиолдуулан олон арга хэмжээ зохиож байгаагийн нэг нь энэ цахим сургалтын систем болно.

Ирээдүй, хойч үеийн эзэд болох сурагч та бүхнийг хүссэн мэргэжилээ саадгүй сонгож, итгэл үнэмшил дүүрэн сурч, илүү өндөр мэдлэгтэй, чадварлаг боловсон хүчин болж эх орондоо зүтгээсэй гэсэн хүслийн дор ийнхүү ажиллаж байна.