9-р ангийн математикийн сорил №2
2023.11.18-19-н өдрүүдэд ТӨЛБӨРГҮЙ
Энэ амралтын өдрүүдээр 9-р ангийн СОРИЛ №2-г төлбөргүй хүргэж байна. Уг сорилд 8-аас дээш ангийн сурагчид оролцох боломжтой. Сорилдоо ороод дараа нь БОДОЛТыг уншиж ойлгоорой.
9-Р АНГИ СОРИЛ №2
Энэ амралтын өдрүүдээр уг сорил болон бодолт нь төлбөргүй байна.
ЗӨВЛӨМЖ. Уг сорилд ирэх бодлогуудад ашиглагдах зарим мэдлэгээ эргэн санаарай.
- Хураангуй үржүүлэхийн 7 томьёо. $$(a\pm b)^2=a^2\pm2ab+b^2$$ $$a^2-b^2=(a-b)(a+b)$$
- Үржигдэхүүн болгон задлах болон хураах үйлдэл
- Пифагорын теорем. $a,b$ катет, $c$ гипотенуз бүхий тэгш өнцөгт гурвалжны хувьд $$a^2+b^2=c^2\mbox{ байна.}$$
- Өгөгдлийн дундаж. $a_1,a_2,...,a_n$ өгөгдлийн арифметик дундаж нь $$M=\dfrac{a_1+a_2+...+a_n}n.$$
- Тооны модуль. $$|a|=\begin{cases} a,\ a\ge0\\ -a,\ a< 0\end{cases}$$
- Эсрэг үзэгдлийн магадлал. $$P(\overline A)=1-P(A).$$
АНХААР.
- Сорилд оролцохын тулд манай системд бүртгүүлсэн байх шаардлагатай. Бүртгэл ТӨЛБӨРГҮЙ.
- Бүртгүүлэх болон нэвтрэх, сорилд оролцох болон хичээл үзэх заавруудыг https://imath.mn/nv/userguide линк дээр дарж үзээрэй.