The only way to learn MATHEMATICS

is to do MATHEMATICS.

- Paul Halmos -
11-р ангийн сурагчдад зориулав.

Энэ жилийн 11-р ангийн сурагчдад зориулаад 2023-2024 оны хичээлийн жилийн турш сар бүр 2 удаагийн ТӨЛБӨРГҮЙ сорил зохион байгуулахаар ажиллаж байна. Идэвх зүтгэлтэй, ЭЕШдээ амжилттай оролцох зорилготой сурагчид бүртгүүлээрэй. Сорил тус бүр нь 6-11-р ангийн математикийн хичээлийн агуулгын хүрээнд хөнгөнөөс хүндрэх зарчмаар тавигдсан бодлогуудтай бөгөөд сорилд оролцогч нь сорилын дараагаар дүнгээ ЭЕШ-н хэмжээст оноогоор харах, зөв бодолтуудтай танилцах боломжтой. Энэхүү хөтөлбөр нь та бүхэнд мэддэг сэдвүүдээ бататгах, бүрэн бус ойлголттой сэдвүүдээ цэгцлэх, огт мэдэхгүй сэдвээ мэддэг болох нөхцөлийг бүрдүүлж өгнө.

 

ТУРШИЛТЫН СОРИЛ

www.iMath.mn системд үнэ төлбөргүй бүртгүүлж, нэвтрээд энэхүү сорилыг хүссэн үедээ ажиллаарай.
 
 Сорилд оролцсон сурагчид энэ товч дээр дарж дүнгээ харна. Дүн таны бүртгэлийн дугаараа харагдана.
 
Бодолт харах товчийг ашиглахаасаа өмнө энэ товчийг дарж ямар бодлогуудыг зөв бодсон, ямар бодлогууд дээр алдснаа харна. Алдсан бодлогуудаа дахин бодож үзээд, алдаагаа засахыг хичээгээрэй. 
 
Бодолт товч дээр дарахад уг сорилын бүх бодлогын зөв бодолт харагдана. Бодолтыг уншиж ойлгох нь ямар ч сургалт, сургуульд заадгаас дутахгүй том хичээл болдог.
 

Анхаар. Нийт 20 удаагийн сорил явагдах ба 3 буюу түүнээс дээш удаа сорилд оролцоогүй сурагчид, мөн сорилын дундаж нь 30%-аас доош байгаа сурагчдыг хасах тул идэвхтэй, анхааралтай бодож оролцоорой. 

 

Жил бүрийн ЭЕШд өндөр амжилт үзүүлж буй www.iMath.mn системийн ЭЕШ-н урьдчилсан хөтөлбөр гэж ойлгох уг хөтөлбөрийг улс орон даяар, ТӨЛБӨРГҮЙгээр зохион байгуулна. Дэмжих болон хамтран ажиллах байгууллага, хувь хүмүүс байвал бидэнтэй холбогдоорой. 77115400

 

Сорил явагдах хугацаа болон линкийг тухай бүрд нь www.facebook.com/iMath.mn хуудсаар мэдээллэх тул уг хуудсанд like дарж, follow хийгээрэй.

Хэрвээ, чи хичээвэл юунд ч хүрч чадна...
- 8x100
Сэлүүн Санаа ХХК-ийн дэргэдэх 8x100 сургалтын төв нь үйл ажиллагаагаа эхлэсний 5 жилийн ойгоо тохиолдуулан олон арга хэмжээ зохиож байгаагийн нэг нь энэ цахим сургалтын систем болно.

Ирээдүй, хойч үеийн эзэд болох сурагч та бүхнийг хүссэн мэргэжилээ саадгүй сонгож, итгэл үнэмшил дүүрэн сурч, илүү өндөр мэдлэгтэй, чадварлаг боловсон хүчин болж эх орондоо зүтгээсэй гэсэн хүслийн дор ийнхүү ажиллаж байна.