The only way to learn MATHEMATICS

is to do MATHEMATICS.

- Paul Halmos -

УРАЛДААНТ СОРИЛ 2025
УДИРДАМЖ
Зорилго. Математикаар элсэлтийн ерөнхий шалгалт (ЭЕШ) өгөх сурагчдын бэлтгэлд түлхэц үзүүлэх, шалгалт өгөх арга зүй, стратегийг өөртөө суулгахад нь туслах, мэдлэг чадвараа нь сайжруулахад дэмжлэх болох. Цаашлаад хүссэн сургууль, мэргэжлээ сонгох боломжийг нэмэгдүүлэх.
Зохион байгуулагч. 8x100 математик сургалтын төв, www.iMath.mn математик сургалтын систем
Хамрах хүрээ. Ерөнхий боловсролын сургуулийн 11, 12-р ангийн сурагчид.
Хэзээ. 2025.02.05 – 2025.06.25 хооронд долоо хоног бүрийн лхагва гарагт.
Зохион байгуулалт. Долоо хоног бүрийн лхагва гарагт 20.00 цагаас улс даяар зэрэг эхэлнэ. Нийт 20 долоо хоног, 20 сорил явагдана.
  1. Лхагва гарагт 20.00 цагт сорил нээгдэнэ. Хаанаас ч оролцох боломжтой
  2. 100 минут үргэлжлээд 21.40-д хаагдана.
  3. 21.50-д дүн гарна
  4. 22.00 цагт бүх бодлогын зөв бодолт нээгдэнэ.
  5. Пүрэв гарагийн өглөө шинэчлэгдсэн ранк гарна.
Сорилын бүтэц
  1. ЭЕШ-н стандартаар буюу блюпринтийн дагуу бэлтгэгдсэн сорил
  2. Сорил үргэлжлэх хугацаа: 100 минут
  3. Сонгох бодлогын тоо: 36
  4. Нөхөх бодлогын тоо: 4
  5. Нийт оноо: 100%
  6. Хэмжээст оноо: 200-800
Давуу талууд
  1. Монгол орны өнцөг булан бүрт суралцаж буй сурагчидтай өрсөлдөн өөрийгөө хөгжүүлэх
  2. Оролцсон сорилуудын дүнгээр ранк тогтоогдох тул өмнөх сорилуудын дүнгээ ахиулах, ранкаа дээшүүлэхээр өөртэйгөө өрсөлдөж, өөрийгөө хөгжүүлэхэд суралцана
  3. Математикийн бүхий л төрөл, түвшинтэй бодлогуудыг бодож, бодуулах замаар мэдлэгээ бататгаж, сайжруулна
  4. ЭЕШ-д оролцох стратегиа тогтоох, цагийн баримжаа суух зэрэгт маш их тустай
  5. Хамгийн гол нь математикийн чадвараа илт сайжруулдаг.
Өмнөх жилүүдийн амжилт
  1. Уралдаант сорилд оролцогчдын 90%-аас илүү нь 730+ оноо авдаг.
  2. Жил бүр 2-5 сурагч нь 800 авдаг. ЭЕШ-д 800 оноо авсан зарим сурагчдын сэтгэгдэл www.iMath.mn системийн нүүр хуудсанд байгаа.
Хэрхэн хамрагдах вэ? АС эрхтэй сурагчид шууд сорилдоо оролцоод явна. АС эрх авах бол доорх линкийг ашиглаарай. https://imath.mn/nv/payment
Шагнал. 20 сорил явагдаж дууссаны дараа хамгийн өндөр ранктай 10-20 сурагчийг дараагийн шат буюу нэмэлт сорил №1-д танхимаар оролцуулна. Энэ шатаас хамгийн өндөр оноо авсан 5-10 сурагчийн дунд нэмэлт сорил №2-г зохион байгуулна. Энэ сорил дээр тэргүүлсэн 1-3 сурагчийн өмнөх жилийн жишгээр шагнаж урамшуулна. Хэрэв спонсор буюу дэмжигч байгууллага олдвол илүү олон сурагчийг илүү ихээр шагнахыг зорино.
iMath.mn системийн ашиглах заавар https://imath.mn/nv/userguide

Уг хөтөлбөрийн ХАЛААЛТЫН СОРИЛ буюу туршилтын сорил ирэх даваа гарагт буюу 2025.02.03-нд зохиогдоно. Уг сорилд нэг удаагийн эрхээр оролцох боломжтой. Доорх товчийг ашиглан бүртгүүлээрэй.

Халаалтын сорил
2025.02.02 | 20.00
төлбөр 8'100₮

 

Хэрвээ, чи хичээвэл юунд ч хүрч чадна...
- 8x100
Сэлүүн Санаа ХХК-ийн дэргэдэх 8x100 сургалтын төв нь үйл ажиллагаагаа эхлэсний 5 жилийн ойгоо тохиолдуулан олон арга хэмжээ зохиож байгаагийн нэг нь энэ цахим сургалтын систем болно.

Ирээдүй, хойч үеийн эзэд болох сурагч та бүхнийг хүссэн мэргэжилээ саадгүй сонгож, итгэл үнэмшил дүүрэн сурч, илүү өндөр мэдлэгтэй, чадварлаг боловсон хүчин болж эх орондоо зүтгээсэй гэсэн хүслийн дор ийнхүү ажиллаж байна.