Манай системийн УРАЛДААНТ СОРИЛ хөтөлбөр 2018 оноос эхлэн зохиогдсон бөгөөд хамгийн анхны уралдааны тэргүүлэгч Б. Тэмүүжин тухайн жилийн ЭЕШд математикаар 100% гүйцэтгэлтэйгээр 800 авсан. Түүнээс хойш тасралтгүй зохиогдсон уг хөтөлбөрт хамрагдсан сурагчдаас жил бүр 2-4 сурагч 800 авч, 95% нь 730+ оноо авсан байна.
Энэ жилийн хөтөлбөр 2023.11.22-нд албан ёсоор эхэлж, ранкаа тогтоогоод явна. Халаалтын буюу урьдчилсан сорил 2 удаа явагдана. Сорилын жагсаалт товч дээр дарж хуваарь хараарай.
Манай систем нь 2013 оноос хойш хэвлэгдсэн 8x100 математикийн тестүүд номууд болон 8x100 математик сургалтын төвийн суурь дээр хөгжүүлэгдэж буй систем бөгөөд зөвхөн математикаар дагнан СОРИЛ болон ХИЧЭЭЛийг хослуулсан систем юм.
Cорилууд нь мэргэжлийн өндөр түвшинд системтэй бэлтгэгдсэн байдаг ба бүх бодлого нь бодолтын хамт орсон байдаг. Дүн нь автоматаар гарах бөгөөд хувь хүний мэдээллийг нууцлан жагсааж гаргадаг.
Хичээлүүд нь видео болон бичвэр хэлбэрүүдийг зэрэг агуулдаг ба онол жишээ даалгаврын хэсгүүдтэй. Видео хичээлээ сурагчдыг залхаагүй байх үүднээс маш их мэдлэгийг богино хугацаанд хүргэхийг зорьж хийгддэг. Жишээ хичээл (Виетийн теорем) https://iMath.mn/lesson
Доорх хоёр өгүүлбэр энэ асуултын шууд хариулт болно.
Монгол орны өнцөг булан бүрээс, цаашлаад дэлхийн хаанаас ч эх хэлээрээ математикийн чанартай боловсролыг цаг хугацааны хязгааргүйгээр авах боломжтой.
Математикийн бүх хичээл эхнээсээ цэгцтэйгээр орсон байдаг тул бие даан суралцах боломж өндөр
Математикийн сургалтаар тэргүүлдэг 1, 11, 31, олонлог, эхлэл, орчлон сургуулиудын багш нарын зохиосон бодлогуудыг ажиллаж, зөв бодолтыг уншиж ойлгон мэдлэгээ тэлэх боломжтой.
Уралдаант сорил хөтөлбөрийн эхний шат 2023.11.22-2024.05.15-н хооронд долоо хоног бүрийн лхагва гарагт 20.00 цагаас улс даяар зэрэг зохион байгуулагдана. Сард 1 удаагийн лхагва гарагт амарна. Хичээлийн жилийн турш нийт 20 сорил явагдана. Сорилуудын хуваарь https://iMath.mn/soril/81
Эхний шатнаас хамгийн өндөр ранктай шалгарсан 20 сурагчийн дунд нэмэлт 2 удаагийн шалгаруулалт явагдаж тэргүүлсэн сурагч (сурагчид)-г шагнаж урамшуулна.
Сорил тус бүр нь товлогдсон өдрийн 20.00 цагт эхлэх ба 100 минут үргэлжлэнэ. 36 сонгох, 4 нөхөх бодлоготой. ЭЕШ-н стандарттай ижил.
Сорилын дараа буюу 21.50-аас бүх сурагчид дүнгээ харна.
22.00 цагт бүх бодлогын бодолт нээгдэх бөгөөд сурагчид юун дээр алдсан, тэр бодлогыг хэрхэн бодох байсныг уншиж ойлгоно.
Системийн шинэ хэрэглэгч болох бүртгэл төлбөргүй ба дараах зааврын дагуу бүртгүүлж нэвтэрнэ. Бүртгүүлэх болон нэвтрэх заавар https://iMath.mn/nv/userguide
Төлбөртэй сорил болон хичээлүүдийг ашиглах бол https://iMath.mn/nv/payment линкээр орж төлбөрөө төлнө. Системийн бүх контентийг ашиглах эрх нь ердөө 150’000₮ ба жилийн хугацаа дагалдана.
Нийт оролцогчийн тоо 300-аас багагүй байх тохиолдолд эхний 3 байрыг шалгаруулж дараах байдлаар шагнана.
Уралдааны тэргүүн байр - iPhone 15
Дэд байр - APPLE iPad
Гуравдугаар байр – Laptop i5-i7
Нийт оролцогчийн тоо 300-д хүрэхгүй бол эхний 1 байрыг шалгаруулж iPhone 15 утсаар шагнаж урамшуулна.
Жич. Ивээн тэтгэгч олдвол илүү олон сурагчийг янз бүрийн байдлаар урамшуулах боломжтой тул та бүхэнд цааш түгээж боловсролыг дэмжигч байгууллагуудад мэдээллээрэй.