The only way to learn MATHEMATICS

is to do MATHEMATICS.

- Paul Halmos -
УРАЛДААНТ СОРИЛ 23 | Халаалтын сорил №1
2022.11.16 | 20.00 UTC+8.00
 

Энэ жил математикаар ЭЕШ өгөх сурагчдад зориулсан УРАЛДААНТ СОРИЛууд долоо хоног бүрийн лхагва гарагт явагдана. Өнөөдөр халаалтын 1-р сорил явагдах ба хүн бүрт нээлттэй, ТӨЛБӨРГҮЙгээр оролцох боломжтой.

УРАЛДААНТ СОРИЛ 23 | ХС-1
2022.11.16 | 20.00

 
2022.11.16 | 21.50-аас дүнгээ харж болно.
Дүн харах
 
2022.11.16 | 22.00 бүх бодлогын бодолтыг харж болно.
Алдаа шалгах
 
 
 

ЗӨВЛӨМЖ. Уг сорилд ирэх бодлогуудад ашиглагдах зарим мэдлэгээ эргэн санаарай.

  1. Квадратын томьёо $$(a+b)^2=a^2+2ab+b^2$$
  2. Квадратуудын ялгаварын томьёо $$a^2-b^2=(a-b)(a+b)$$
  3. Логарифм. $$\log_ab-\log_ac=\log_a\dfrac bc$$
  4. Пифагорын теорем. $a,b$ катет, $c$ гипотенуз бүхий тэгш өнцөгт гурвалжны хувьд дараах чанар биелэнэ.  (урвуу нь бас биелэнэ.)$$a^2+b^2=c^2$$
  5. Геометр прогрессийн $n$-р гишүүн $$b_n=b_1q^{n-1}$$
  6. Виетийн теорем. $ax^2+bx+c=0$ тэгшитгэлийн шийдүүд $x_1,\ x_2$ бол $$\begin{cases}x_1+x_2=-\dfrac ba\\ x_1x_2=\dfrac ca\end{cases}$$
  7. Шүргэгч шулууны тэгшитгэл. $$y-y_0=f'(x_0)(x-x_0)$$
  8. Давхар өнцгийн косинус. $$\cos2\alpha=1-2\sin^2\alpha$$
  9. Конус, пирамидын эзлэхүүн. $$V=\dfrac13Sh$$Энд, $S$ нь суурийн талбай, $h$ нь өндөр.

 

АНХААР.

  1. Сорилд оролцох төхөөрөмжийн цагийг УЛААНБААТАРын цагаар буюу UTC +8.00 гэж тааруулсан байх шаардлагатай.
  2. Оролцогчийн тооноос хамааран сорил эхлэх болон дуусах мөчид ачаалал ихсэж гацах магадлалтай тул түр хүлээх, ялангуяа хариу илгээх үедээ ТАНЫ ХАРИУЛТЫГ ХҮЛЭЭН АВЛАА гэсэн бичиг гартал өөр товч дарахгүйгээр хүлээгээрэй.
  3. Өмнө нь сорилд оролцож үзээгүй сурагчид энэ товч дээр дарж заавар үзээд бусад төлбөргүй сорилуудад оролцож, дадлагажаарай. Үнэ төлбөргүй бүртгүүлж, нэвтэрч ороод https://imath.mn/soril/75 ангилалын эхний сорилыг ажиллаж үзээрэй.
Сорилд оролцох заавар
 
Өнгөрсөн жилийн ЭЕШ-д 100% гүйцэтгэлтэйгээр 800 оноо авсан сурагчийн зөвлөгөө.

 

Бусад сорилын жагсаалт болон хуваарийг
УРАЛДААНТ СОРИЛ
товч дээр дарж хараарай. 

Хэрвээ, чи хичээвэл юунд ч хүрч чадна...
- 8x100
Сэлүүн Санаа ХХК-ийн дэргэдэх 8x100 сургалтын төв нь үйл ажиллагаагаа эхлэсний 5 жилийн ойгоо тохиолдуулан олон арга хэмжээ зохиож байгаагийн нэг нь энэ цахим сургалтын систем болно.

Ирээдүй, хойч үеийн эзэд болох сурагч та бүхнийг хүссэн мэргэжилээ саадгүй сонгож, итгэл үнэмшил дүүрэн сурч, илүү өндөр мэдлэгтэй, чадварлаг боловсон хүчин болж эх орондоо зүтгээсэй гэсэн хүслийн дор ийнхүү ажиллаж байна.