The only way to learn MATHEMATICS

is to do MATHEMATICS.

- Paul Halmos -

Ямарч олон оронтой натурал тоог орны анги тус бүрийнх нь нийлбэрт задалж болно. Жишээ нь $12345678$ тоог орны нэмэгдэхүүний нийлбэрээр задалж бичье. Энэ тоо $8$ оронтой, бичлэгт нь $0$ ороогүй тоо тул $8$ тооны нийлбэр болно. Ингэж задлахад утга илэрхийлэх тоо тус бүр нэг нэмэгдэхүүн болж бичигдэнэ. $$10000000+2000000+300000+$$$$+40000+5000+600+70+8$$ болно.

Энэ аргаа сайн эзэмшвэл олон оронтой тоонуудыг нэмэх, бүүр цаашлаад цээжээр нэмэж чаддаг болоход тусална.

ЖИШЭЭ

Жишээ 1. $1450098$ тоо орны нэмэгдэхүүний нийлбэрээр $$1000000+400000+50000+90+8$$ гэж задарна.

 

Жишээ 2. $125480$ тоог орны нэмэгдэхүүний нийлбэрээр задал.

$$125480=100000+20000+$$$$+5000+400+80$$

 

Жишээ 3. Орны нэмэгдэхүүнээр өгсөн илэрхийллийг хувиргаарай. $$20000+400+5$$

$$20000+400+5=20405.$$

 

ДААЛГАВАР
  1. Дараах тоонуудыг орны нэмэгдэхүүний нийлбэрт задал. $$254105,\ 58749,\ 20202020,$$ $$11111,\ 1254893$$
  2. Хоёр зуун гучин дөрвөн мянга дөрвөн зуун төчин тав тоог аравтын бичлэгээр нь бичээрэй.
  3. Орны нэмэгдэхүүний нийлбэрт байгаа илэрхийллийг аравтын бичлэгт шилжүүлээрэй. $$9000+50+8$$ $$200000+7000+50$$
Хэрвээ, чи хичээвэл юунд ч хүрч чадна...
- 8x100
Сэлүүн Санаа ХХК-ийн дэргэдэх 8x100 сургалтын төв нь үйл ажиллагаагаа эхлэсний 5 жилийн ойгоо тохиолдуулан олон арга хэмжээ зохиож байгаагийн нэг нь энэ цахим сургалтын систем болно.

Ирээдүй, хойч үеийн эзэд болох сурагч та бүхнийг хүссэн мэргэжилээ саадгүй сонгож, итгэл үнэмшил дүүрэн сурч, илүү өндөр мэдлэгтэй, чадварлаг боловсон хүчин болж эх орондоо зүтгээсэй гэсэн хүслийн дор ийнхүү ажиллаж байна.