4 Зурагт $O$ цэгт төвтэй $OAB$ секторын $AB$ нум ба $AD$, $BD$ хэрчмүүдээр хашигдсан хэсгийг будсаныг үзүүлэв. Энэ секторыг эхлээд $OB$ шулуунд хувьд тэгш хэмээр, дараа нь $OA$ шулууны дүрийн хувьд тэгш хэмээр хувиргах дараалсан хувиргалтыг давтан хийж дараах дүрсийг үүсгэжээ. Хэрэв $\angle AOB = \dfrac{\pi}{6}$, $OD = BD = 13$ см бол үүссэн дүрсийн будсан хэсгийн талбай дугуйн талбайн хэдэн хэсэг болох вэ?
.
|802|
$OD=BD$ гэдгээс $\angle DBO=\dfrac\pi6=30^\circ$ ба $\angle ODB=\dfrac{2\pi}3=120^\circ$ гэж гарна. $ODB$ гурвалжин дээр косинусын теорем бичвэл
$$OB^2=13^2+13^2-2\cdot13^2\underbrace{\cos120^\circ}_{-\frac12}=3\cdot13^2$$
$$OB=13\sqrt3$$ болно. $13\sqrt3$ радиустай, $30^\circ$ төв өнцөгтэй секторын талбай $\dfrac{\pi r^2}{12}=\dfrac{169}{4}\pi$ байна. Харин $ODB$ гурвалжны талбай $S_{ODB}=\dfrac12\cdot13\cdot13\cdot\sin120^\circ=\dfrac{169}{4}\sqrt3$.
Эдгээрээс будагдсан нэг нүдний талбай $$S_{ABD}=\dfrac{169}{4}\pi-\dfrac{169}{4}\sqrt3=\dfrac{169}{4}(\pi-\sqrt3)$$ болно. Иймд, үүссэн дүрсийн будагдсан хэсгийн талбай $$S_{\mbox{буд}}=12\cdot S_{ABD}=507(\pi-\sqrt3)$$ болно.
Дугуйн талбай $\pi\cdot(13\sqrt3)^2=507\pi$ тул бидний олох харьцаа $\dfrac{\pi-\sqrt3}{\pi}$ байна.