Олон жилийн туршлага
2013 оноос хойш тасралтгүй үйл ажиллагаа явуулж, жил ирэх тусам сайжруулсаар байгаа хөтөлбөр. Үндэсний цөм хөтөлбөр болон гадаадын аль ч сургуульд хүрэлцэхүйц өөрийн хөтөлбөртэй болсон.
Үндсэн багш нар
Манайх зөвхөн өөрсдийн үндсэн багш нартайгаар ажилладаг. Гаднаас цагийн багш авдаггүй. Энэ бол маш том давуу тал юм.
Давхар ажилладаг эсвэл түр ажилладаг багш нараас үр дүн хүлээхэд тун хэцүү.
Мэдээж,

Улс даяар хэрэглэдэг уг цахим систем нь манай бүтээл бөгөөд танхимын сурагчдадаа 100% үнэ төлбөргүй ашиглуулдаг. Дотроо 450 гаруй сорил, 200 орчим хичээл, хиймэл оюунд суурилсан төгсгөлгүй бодлого бүхий СУРТЛАА ДАВТ булангуудтай.
Ангид үзсэн хичээлээ дараа нь хүссэн үедээ хичнээн ч давтаад үзэх боломжтой. www.iMath.mn гэж юу вэ?
Танилцах энд дар.
ЕБС-н 6-р ангиас хойш математикийн бүх хичээлүүдийг эхнээс нь ян тан болгоод явдаг. Арифметик, алгебр, анализ, геометр, магадлал, статистикийн бүхий л мэдлэгийг СИСТЕМтэйгээр зааж цэгцэлдэг.
Хичээлийн хөтөлбөр энд дар.
ЭШ-н 1000 бодлогын төгсгөлгүй олон хувилбар гаргаж давтах боломжтой системийг зөвхөн өөрийн сурагчдадаа зориулж хөгжүүлээд байна. Зөвхөн бид л ашиглана. Өөр хаана ч байхгүй.
Сургалтын явцад хичээлүүдээ эхнээс нь цэгцлээд явна. Сэдэв бүрд нь харгалзах 1000 бодлогоос бодож давтана. Гарцаагүй, гарцаагүй болгоод цааш явна.
Хичээлийн жилийн эхний хагаст бүх мэдлэгээ цэгцэлж аваад дараагийн хагаст сорил ажиллах зарчмаар хичээллэнэ.
Манай системийн СУРТЛАА ДАВТ гэдэг булан нь загнадаггүй, залхдаггүй, хэзээ ч хажууд чинь байх бөгөөд заагаад засаад өгдөг хувийн багш болж чаддаг.
СУРТЛАА ДАВТ энд дар.
Үндсэн багш нартаа тулгуурлан хоёрхон салбарт цөөн сурагч элсүүлдэг. Цөөн сурагчтай тул сурагч бүртэй тулж ажиллах боломж бүрддэг. Сурагч бүрийн түвшин, зан чанар, сурах арга барилыг багш нар нь мэдэрч чадснаар сургалтын үр дүнг илүү гаргаж чадна.
Бусад мэдээлэл, нарийн ширийн зүйлсийг доорх товч дээр дараад анхааралтай, алгасахгүй уншаад, холбогдох линкүүд дээр нь дараад явбал олж авна.