The only way to learn MATHEMATICS

is to do MATHEMATICS.

- Paul Halmos -

Олон оронтой тоог нэмэх нь ямагт нэг оронтой тоог нэмэх рүү шилждэг. Тэгэхдээ нэмэгдэж байгаа тоонуудын нийлбэр арваас хэтэрч байгаа тохиолдолд өмнөх орны нийлбэр дээр нь арын орны аравтыг нэмж өгдөг. Тоонуудыг орны нэмэгдэхүүний нийлбэрт задалж нэмэх Энэ арга нь олон оронтой тоонуудыг хооронд нь хэрхэн нэмдэг болохыг харуулдаг. Хэрхэн нэмэхийг жишээгээр харуулъя. 

ЖИШЭЭ

Жишээ 1. $84+59=143$ гарна. Үүнийг орны нэмэгдэхүүний задаргаагаар гүйцэтгэе.

$$84+59=(80+4)+(50+9)=$$$$=80+4+50+9$$ болно. Одоо аравтуудыг нь хооронд нь, нэгжүүдийг хооронд нь нэмбэл $$ (80+50)+(4+9)=130+13$$ болно. Одоо $130$-г $100+30$ гэж задлаад үргэлжлүүлвэл $$100+30+10+3=$$$$=100+(30+10)+3=$$$$=100+40+3=143$$ болно.

 

Жишээ 2. $167+36$ нийлбэрийг орны задаргаагаар ольё.

$$167+36=(100+60+7)+(30+6)=$$$$=100+60+7+30+6=$$$$=100+(60+30)+(7+6)=$$$$=100+90+13=$$$$=100+(90+10)+3=$$$$=100+100+3=$$$$=200+3=203.$$

 

Жишээ 3. $40789+86021$ нийлбэрийг ольё.

$$40789+86021=$$$$=(40000+700+80+9)+(80000+6000+20+1)=$$$$=(40000+80000)+6000+700+(80+20)+(9+1)=$$$$= 120000+6000+700+100+10=$$$$=120000+6000+(700+100)+10=$$$$= 120000+6000+800+10=126810.$$

 

Жишээ 4. $5432+1234=?$

$$5432+1234=$$$$=(60000+5000+400+30+2)+(1000+200+30+4)=$$$$=60000+(5000+1000)+(400+200)+(30+30)+(2+4)=$$$$= 60000+6000+600+60+6=66666.$$

ДААЛГАВАР

Дараах нийлбэрүүдийг орны нэмэгдэхүүнд задлах аргаар олоорой. $$125+485$$ $$25410+2584$$ $$1005+50040$$ $$10101010+1010101$$

Хэрвээ, чи хичээвэл юунд ч хүрч чадна...
- 8x100
Сэлүүн Санаа ХХК-ийн дэргэдэх 8x100 сургалтын төв нь үйл ажиллагаагаа эхлэсний 5 жилийн ойгоо тохиолдуулан олон арга хэмжээ зохиож байгаагийн нэг нь энэ цахим сургалтын систем болно.

Ирээдүй, хойч үеийн эзэд болох сурагч та бүхнийг хүссэн мэргэжилээ саадгүй сонгож, итгэл үнэмшил дүүрэн сурч, илүү өндөр мэдлэгтэй, чадварлаг боловсон хүчин болж эх орондоо зүтгээсэй гэсэн хүслийн дор ийнхүү ажиллаж байна.