Ирэх долоо хоногт БАГА АНГИУДЫН онлайн сорил явагдана. Анги бүрийн эхний сорил
ТӨЛБӨРГҮЙ.
#8x100 математик сургалтын төв
ЭЕШ | Анхан шатны сургалт нь ЕБС-ийн математикийн хичээлийн агуулгыг мэдлэгийн түвшинд бүрэн цэгцлэх зорилготой ба ЭЕШ-д бэлтгэгчдийн суурийг системтэй тавьж өгдөг онцлогтой. Ер нь ЭЕШ-ын эхний 15 орчим бодлого хөнгөн байдгийг жил бүрийн блюпринтээс харж болно. Энэ жилийн хувьд БҮТ-өөс сэргээн санах болон ойлгох түвшинд нийт 20 бодлого оруулахаар төлөвлөжээ. Энэ 20 бодлогыг алдалгүй бодож чадвал хангалттай өндөр оноо авна. Эхний 20 бодлогоос оноо алдвал цаашдаа яах нь ойлгомжтой биздээ. Хэрэв, та ЭЕШ-д бэлдэж байгаа бол хамгийн эхний зорилт чинь энэ байх ёстой. Энэ зорилтод тань зориулан хөнгөнөөс хүндрэх зарчмаар, системтэй суралцах боломжийг бүрдүүлсэн энэхүү хөтөлбөрийг сонирхож үзээрэй...

 

 

Нийт 40 сорил

А, Б хувилбарын 40 сорил ажиллах боломжтой. А хувилбараа ажиллаад, алдсан оносон бодлогуудаа хараад, бодолтоо ойлгосны дараа Б хувилбараа хийгээрэй. Дараагийн сорил нь бага зэрэг хүндрээд явна.

1125 бодлого

Математикийн хичээлийн түлхүүр бодлогуудтай ажиллаад, чадаагүй бодлогуудынхаа бодолтыг уншиж ойлгоод шаардлагатай бодлогууд дээр орсон видео бодолтыг үзэж болно.

Дагалдах сэдвүүд

ЭЕШ анхан шатны онлайн сургалтад хамрагдсан сурагчид нэмэлтээр ИЛТГЭГЧ, ЛОГАРИФМ, КОМПЛЕКС ТОО бүлгийн хичээлүүдийг үзэх боломжтой.

Төлбөр | 30000₮

#8x100-н олон жил ашиглаж байгаа, хамгийн үр дүнтэй хөтөлбөрт та ердөө 30000₮-өөр суралцах боломж бүрдлээ. Сургалтын агуулгатайгаа харьцуулахад маш боломжийн байгааг анзаарсан биз ээ.

Жич. Нийт бодлогын 80 орчим хувь нь төстэй бодлоготойгоо холбогдсон байдаг. Гэвч, төстэй бодлогын холбоос нь зөвхөн жилийн эрхтэй сурагчдад хамаардаг болно.

 Хүчинтэй хугацаа 1 сар

Энэхүү багцыг та 1 сарын хугацаанд хүссэн үедээ ашиглаж болох юм. Хичээлүүдийг хэдэн ч удаа уншиж болох ба сорилуудыг ч мөн хүссэн тоогоороо ажиллаж болно. Иймд та бүхэн ойлгох хүртлээ идэвхтэй ашиглаарай.

 

Сурах үйл явц ойлгохоос эхлэнэ. Ойлгох хамгийн сайн арга нь бодлогын БОДОЛТыг уншиж ойлгох явдал байдаг. Бодлогууд нь амархан тул ойлгоход тийм ч хүндрэлтэй биш байх. Хэрэв ойлгохгүй байвал дахин уншаад нухах хэрэгтэй. Ойлгох хүртлээ унш, ойлгох хүртлээ нух...  

 

 БҮРТГҮҮЛЭХ

  1. ЭЕШ-ын анхан шатны сургалтад хамрагдах сурагч iMath.mn системд бүртүүлж, бүртгэлийн дугаартай болсон байх шаардлагатай.
  2. Сургалтын төлбөр болох 30000₮ төгрөгийг
    ХААН БАНК 5011325668 /Ж. Мөнхбат/ дансанд шилжүүлнэ. Гүйлгээний утга дээр ios300+БҮРТГЭЛИЙН ДУГААР+УТАСНЫ ДУГААР заавал бичнэ.
    Жишээлбэл: ios300 8x100***** | 99****** 

 

 

Зарим сурагчид, багшаар хичээл заалгаад л ЭЕШ-д өндөр оноо авна гэж эндүүрдэг. Заалгасан зүйлээ ойлгох, бататгах, нухах гээд сурагч хүний хичээл зүтгэлээс бүх зүйл шалтгаална. Математик бол бусад хичээл шиг нэг заалгаад, нэг уншаад бүрэн ойлгогддог хичээл биш юм. Ойлготлоо нухаж, оролдож, хичээх шаардлагатай.

 

Дэлгэрэнгүй мэдээллийг 77115400, 99905400 утсаар лавлана уу.
Баярлалаа.

Хэрвээ, чи хичээвэл юунд ч хүрч чадна...
- 8x100
Сэлүүн Санаа ХХК-ийн дэргэдэх 8x100 сургалтын төв нь үйл ажиллагаагаа эхлэсний 5 жилийн ойгоо тохиолдуулан олон арга хэмжээ зохиож байгаагийн нэг нь энэ цахим сургалтын систем болно.

Ирээдүй, хойч үеийн эзэд болох сурагч та бүхнийг хүссэн мэргэжилээ саадгүй сонгож, итгэл үнэмшил дүүрэн сурч, илүү өндөр мэдлэгтэй, чадварлаг боловсон хүчин болж эх орондоо зүтгээсэй гэсэн хүслийн дор ийнхүү ажиллаж байна.