Өгүүлбэртэй бодлого
КОД: iol109
Өгүүлбэртэй бодлого багцын товч танилцуулга
Бага, дунд ангийн сурагчид өгүүлбэртэй бодлого сайн бодож чаддаг болвол ахлах ангиуддаа хоцрогдолгүй суралцах үндэс болно. Тэр дундаа арифметик аргаар буюу тэгшитгэл зохиохгүйгээр бодож сурвал цаашдаа ямар ч хүнд сэдэв дээр асуудалгүй суралцаж, ойлгож чаддаг болно.
Ахлах ангийн сурагчид ч мөн сайн ашиглаарай.
Энэ багцийг сайтар судалснаар дараах бодлогуудыг бодож чаддаг болно.
  1. Нэг хашаанд тахиа ба туулай байв. Эдгээр нь нийтдээ $65$ толгой, $160$ хөлтэй бол тахиа, туулай тус бүр хэд байсан бэ?
  2. Ах дүү хоёр өөрсдийнхөө мөнгийг тоолжээ. Ах нь дүүдээ 4800 төг өгвөл тэдний мөнгө тэнцэнэ, харин дүү нь ахдаа 5400 төг өгвөл ах нь дүүгээсээ 2 дахин их мөнгөтэй болно гэдгийг мэдэв. Тэд тус бүр хэдэн төгрөгтэй байсан бэ?
  3. Би гэрээс гараад ажил хүртлээ явган явбал 40мин, дугуйгаар явбал $10$мин явна. Дугуйгаар явахад явган явснаас минут тутамд 210м илүү явдаг бол гэр ба ажил хоёрын хооронд хэдэн км байх вэ?
  4. 307.5 км зайтай хоёр хотоос угталцан хоёр галт тэрэг гарчээ. Уг хоёр хотын хооронд орших зөрлөг дээр нэг дэх нь 0.5 цагийн өмнө ирсэн бөгөөд нэг дэх нь цагт 35км, хоёр дахь нь цагт 30км хурдтай явсан бол хот тус бүрээс зөрлөг хүртэл хэдэн км байсан бэ?
  5. Усан онгоц голын урсгал дагуу 5 цагийн турш 145км явав. Хэрэв урсгалын хурд цагт 4.5км бол усан онгоц буцахдаа ямар хугацаа зарцуулах вэ?
  6. Төмс таригч 5 машин 2 цагт 8 га газар төмс суулгав. Энэ бүтээмжээр 192га газрыг 12 цагт тарьж дуусгахын тулд хэдэн төмс таригч машин хэрэгтэй болох вэ?
  7. Усан ганг усаар дүүргэхийн тулд гурван хоолой оруулжээ. Нэгдүгээр хоолойгоор уул савыг 4 цагийн дотор, хоёрдугаар хоолойгоор 5 цагийн дотор, гуравдугаар хоолойгоор 5.5 цагийн дотор тус тус дүүргэнэ. Нэгдүгээр хоолойг ажиллуулаад 0.5 цагийн дарраа хоёрдугаар хоолойг нээж, нэг ба хоёрдугаар хоолойг хамт 1 цаг ажиллуулав. Үүн дээр нэмж гуравдугаар хоолой ажиллуулснаас хойш хэдэн цаг болоод уул савыг дүүргэх вэ?
Багцын агуулга

Хичээлийн тоо: 8

Төлбөр 50000₮

Хугацаа: 3 сар
Хэрвээ, чи хичээвэл юунд ч хүрч чадна...
- 8x100
Сэлүүн Санаа ХХК-ийн дэргэдэх 8x100 сургалтын төв нь үйл ажиллагаагаа эхлэсний 5 жилийн ойгоо тохиолдуулан олон арга хэмжээ зохиож байгаагийн нэг нь энэ цахим сургалтын систем болно.

Ирээдүй, хойч үеийн эзэд болох сурагч та бүхнийг хүссэн мэргэжилээ саадгүй сонгож, итгэл үнэмшил дүүрэн сурч, илүү өндөр мэдлэгтэй, чадварлаг боловсон хүчин болж эх орондоо зүтгээсэй гэсэн хүслийн дор ийнхүү ажиллаж байна.