Алгебрийн илэрхийлэл
КОД: iol123
Алгебрийн илэрхийлэл багцын товч танилцуулга
ЕБС-ын математикийн хичээлийн хамгийн чухал, заавал эзэмшсэн байх ёстой чадвар бол алгебрийн илэрхийллийг бүрэн эмхтгэж, задалж чадах мэдлэг юм. Алгебр гэлтгүй математикийн бүх салбарт алгебрийн илэрхийллийн мэдлэг шаардана.
Өөрөөр хэлбэл, Алгебрийн илэрхийллээ бүрэн эзэмшээгүй, хоцрогдолтой бол өөр ямар ч хичээл үзээд хэрэггүй гэж ойлгох хэрэгтэй.
Иймд, энэ зундаа багтаагаад доорх хичээлүүдийг үзэж ойлгоорой. Хэзээ ч, хаана ч ямар ч төхөөрөмжөөр хичээлээ үзээд, шалгалтаа өгөх боломжтой. Амралт, амжилт хоёроо зэрэгцүүлээд хичээгээрэй.
ХАМРАХ ХҮРЭЭ: 7-12-р анги
Анхаар!!!. Математикийн хичээлүүдийг нэг үзээд ойлгоно гэж бараг үгүй... Дахин, дахин уншиж нухаарай. 100 удаа ч хамаагүй анхааралтай, хичээнгүй үзэж оролдоорой.
БАГЦЫГ ХЭРХЭН АШИГЛАХ ВЭ?

Энэ багцийг сайтар судалснаар дараах бодлогуудыг бодож чаддаг болно.
  1. $5x\cdot 3x^2y\cdot 2xy$ нэг гишүүнтийг стандарт хэлбэрт бичээд зэргийг тодорхойл.
  2. Олон гишүүнтийг нэг гишүүнтээр үржүүлсэн үйлдлийг гүйцэтгэ. $$-k(x-y-z)$$
  3. Доорх зураг ямар үйлдлийг дүрсэлж байна вэ?

  4. $x+\dfrac1x=3$ бол $x^2+\dfrac1{x^2}$ илэрхийллийн утгыг ол.
  5. (11-12-р анги) $\mbox{tg}\alpha+\mbox{ctg}\alpha=7$ бол дараах илэрхийллийн утгыг ол.$$\mbox{tg}^2\alpha+\mbox{ctg}^2\alpha$$
  6. $\dfrac1{2-\sqrt3}$ бутархайн хуваарийг иррационалиас чөлөөл.
  7. Хэрвээ $(y^2+2y+5)(y^2-2y+5)=m^2-n^2$ бол $m$ нь ямар байх вэ?
  8. Доор өгөгдсөн $A$-н хувьд $(A+1)^{\frac1{2048}}$ утгыг ол. $$A=(2+1)\left(2^2+1\right)\cdots\left(2^{2048}+1\right)$$
  9. $b^3-9b^2+27b-27$ илэрхийллийг үржвэр болго.
  10. $\dfrac xy+\dfrac yx=-1$ бол $x^3-y^3$ илэрхийллийн утгыг ол.
  11. Дараах илэрхийллийг хялбарчил.$$\dfrac{2}{p-5}-\dfrac{p+11}{p^2-2 p-15}$$
  12. $(3-2x)^2-(3y-2x)^2$ үржигдэхүүн болгон задал.
Багцын агуулга
Хичээлийн тоо: 8

Төлбөр 40000₮

Хугацаа: 2 сар
Хэрвээ, чи хичээвэл юунд ч хүрч чадна...
- 8x100
Сэлүүн Санаа ХХК-ийн дэргэдэх 8x100 сургалтын төв нь үйл ажиллагаагаа эхлэсний 5 жилийн ойгоо тохиолдуулан олон арга хэмжээ зохиож байгаагийн нэг нь энэ цахим сургалтын систем болно.

Ирээдүй, хойч үеийн эзэд болох сурагч та бүхнийг хүссэн мэргэжилээ саадгүй сонгож, итгэл үнэмшил дүүрэн сурч, илүү өндөр мэдлэгтэй, чадварлаг боловсон хүчин болж эх орондоо зүтгээсэй гэсэн хүслийн дор ийнхүү ажиллаж байна.