Хавтгайн геометр
КОД: iol100
Хавтгайн геометр багцын товч танилцуулга
ЕБС-д үздэг хавтгайн геометрийн бүх хичээл буюу нийт 25 хичээлийг онол, жишээ даалгавар + видеотойгоор үзээрэй
Энэ багцийг сайтар судалснаар дараах бодлогуудыг бодож чаддаг болно.
  1. Шулуун дээр $C,\ D,\ E$ цэгүүд энэ дарааллаараа байрлана. $CD$-ийн урт $DE$-ээс 2 дахин бага ба $CE$-ийн урт $CD$-ээс $4$ нэгжээр их бол $DE$-г ол.
  2. Ханын цаг 12.15pm-г зааж байсан бол цагийн зүү болон минутын зүүний хооронд хэдэн градусс үүсэх вэ?

  3. $ABC$ адил хажуут гурвалжны оройн өнцөг $\angle B=50^{\circ}$ бөгөөд $ AM=BM$ байхаар $M$ цэгийг $BC$ хажуу тал дээр авсан бол $\angle MAC$ өнцгийг ол.
  4. Гурвалжны периметрийг ол.

  5. $BE$ нь шүргэгч бөгөөд $\angle ACB=67^\circ$ бол $x$-г ол.

  6. $ABC$ гурвалжны талууд $AB=6$, $BC=8$, $AC=10$ бол $BH$ өндрийн уртыг ол.
  7. (ЭЕШ2015) $AB,\ CD$ суурьтай $ABCD$ трапецын хажуу талууд $AB=30$, $BC=20$, $CD=5$ ба $DA=15$ байг. Трапецийн дундаж шугамын урт $\dfrac{\fbox{ab}}2$. Трапецын өндөр $\fbox{cd}$, трапецын талбай $\fbox{efg}$.
  8. $RPQ$ гурвалжны $RP$ тал дээр $E$ цэгийг $\dfrac{RF}{FP}=\dfrac31$ байхаар, $RQ$ тал дээр $N$ цэгийг $\dfrac{RN}{NQ}=\dfrac27$ байхаар тус тус авав. $QF$ ба $PN$ хэрчмүүд $M$ цэгээр огтлолцох ба $PM=12$ бол $MN=\fbox{ab}$ байна.
  9. $AB,\ CD$ суурьтай $ABCD$ трапецын диагоналиудын огтлолцлын цэг $O$ байг. $BO=4,\ OD=8$ ба $AB=20$ бол трапецын дундаж шугамын уртыг ол.
  10. Гипотенуз нь $5$, түүнд буусан өндөр $2.4$ нэгж бол тэгш өнцөгт гурвалжинд багтсан тойргийн радиус хэд вэ?
  11. (ЭЕШ2017) Зурагт өгөгдсөн дотоод байдлаараа шүргэлцсэн хоёр тойргийн $TA$ нь ерөнхий шүргэгч, $TC$ нь том тойргийн огтлогч жижиг тойргийн шүргэгч болно. $DC=2, $ $CB=1$ бол $TA$-г ол.
  12. $ABCD$ дөрвөн өнцөгт тойрогт багтжээ. Хэрэв $BC=12$см, $CD=20$см, $\angle BAD=60^\circ$ бол $BD$ хэрчмийн уртыг олно уу.
  13. (ЭЕШ2017) $ABC$ гурвалжны $\angle ABC=75^{\circ}$, $\angle ACB=45^{\circ}$, $BC=5$ бол $AB$ талын уртыг ол.
  14. $ABC$ гурвалжны $BC$ тал дээр $D$ цэгийг $BD:DC=3:2$ байхаар авав. $\overrightarrow{AD}$ векторыг $\overrightarrow{AB},\ \overrightarrow{AC}$ векторуудаар илэрхийл.
  15. $1$ радиустай дугуйд $1$ урттай хөвч татав. Үүссэн сегментүүдийн багынх нь талбай $S$ бол $S$ талбайтай секторын төв өнцгийг ол.
Багцын агуулга

Хичээлийн тоо: 20

Төлбөр 60000₮

Хугацаа: 2 сар
Хэрвээ, чи хичээвэл юунд ч хүрч чадна...
- 8x100
Сэлүүн Санаа ХХК-ийн дэргэдэх 8x100 сургалтын төв нь үйл ажиллагаагаа эхлэсний 5 жилийн ойгоо тохиолдуулан олон арга хэмжээ зохиож байгаагийн нэг нь энэ цахим сургалтын систем болно.

Ирээдүй, хойч үеийн эзэд болох сурагч та бүхнийг хүссэн мэргэжилээ саадгүй сонгож, итгэл үнэмшил дүүрэн сурч, илүү өндөр мэдлэгтэй, чадварлаг боловсон хүчин болж эх орондоо зүтгээсэй гэсэн хүслийн дор ийнхүү ажиллаж байна.