1-р хэсэг. Сонгох тест
1 Зурагт өгөгдснөөр $\angle OBC=44^\circ$ бол $\angle BAC$ өнцгийг ол.

2 Усан онгоц голын урсгал дагуу $180$км замыг $3$ цагт явдаг ба голын урсгалын хурд $5$км/ц бол буцахдаа хэдэн цаг зарцуулах вэ?
3 $1,\ 2,\ 5,\ 4,\ 2,\ 8,\ 1,\ 3,\ 7$ өгөгдлийн медианыг арилгахад үүсэх өгөгдлийн медиан аль вэ?
4 Өглөөний 10.00 цагаас 18.00 хүртэлх хугацаанаас хамаарсан хурдны график дараах байдлаар өгөгдөв. Аялагч нийт хэдэн км зам туулсан бэ?

5 $(1;2)$ ба $(2;4)$ цэгүүдийг дайрсан шулууны тэгшитгэл бич.
6 Гурван ажилчин төхөөрөмж угсардаг. Нэгдүгээр ажилчин өдөрт нийт төхөөрөмжийн $\dfrac{5}{12}$, Хоёрдугаар ажилчин $0.3$-г, гурав дахь нь үлдсэн 170 төхөөрөмжийг угсардаг бол гуравуул өдөрт хэдэн төхөөрөмж угсардаг вэ?
7 $ABC$ гурвалжны талбайг олоорой.

8 $\begin{cases} 3(x-5)+1=6-2x\\ 3(x-y)-7y=2\end{cases}$ тэгшитгэлийн системийг бод.
9 Дараах зургаас $AB:BD$ харьцааг олоорой.

10 $A(3;2)$ цэгийг цагийн зүүний эсрэг чиглэлд $90^\circ$ өнцгөөр эргүүлвэл $A'$ цэг гардаг гэе. $A'$ цэгийг $K(-4;2)$ цэгт төвтэй $k=3$ коэффициенттэй гомотетоор хувиргахад $A''(x_0;y_0)$ цэг гарав. $x_0+y_0$-ын утгыг ол.

2-р хэсэг. Нөхөх тест
1 Дараах диаграммаар өгөгдсөн өгөгдлийн далайц $\fbox{a}$, дундаж $\approx\fbox{b.cd}$, медиан $\fbox{e}$ байна.

2 $a_1=10,\ d=4$ байх арифметик прогрессийн $10$-р гишүүн нь $a_{10}=\fbox{ab}$ байна. Эхний таван гишүүний нийлбэр нь $S_5=\fbox{cd}$ болно.