The only way to learn MATHEMATICS

is to do MATHEMATICS.

- Paul Halmos -
УРАЛДААНТ СОРИЛ №4
2023.12.13 | 20.00 (UTC+8.00)
 

УРАЛДААНТ СОРИЛ 2024 хөтөлбөрийн гурав дахь сорил ирэх лхагва гарагт орон даяар 20.00 цагаас зохиогдоно. Нэг удаагийн эрхээр оролцох боломжтой тул найз нөхөддөө дуулгаад цугтаа оролцоорой. Сорилд оролцох, сорилын дараа бүх бодлогын бодолтыг харах боломжтой нэг удаагийн эрхийг энэ товч дээр дарж аваарай. Үнэ 6500₮ 8100₮

 

УРАЛДААНТ СОРИЛ №4
2023.12.13 | 20.00

 
2023.12.13 | 21.50-аас дүнгээ харж болно.
Дүн харах
 
2023.12.13 | 22.00 бүх бодлогын бодолтыг харж болно.
Алдаа шалгах
 
 
 

ЗӨВЛӨМЖ. Уг сорилд ирэх бодлогуудад ашиглагдах зарим мэдлэгээ эргэн санаарай.

  1. Виетийн теорем. $ax^2+bx+c=0$ тэгшитгэлийн шийдүүд $x_1,x_2$ бол $$\begin{cases}x_1+x_2=-\dfrac ba\\ x_1x_2=\dfrac ca\end{cases}\mbox{ байна.}$$
  2. Нийлбэр ба ялгаварын куб. $$(a\pm b)^3=a^3\pm 3a^2b+3ab^2\pm b^3$$
  3. Векторын урт. $\overrightarrow a(x_1;y_1)$ векторын урт нь $$|\overrightarrow a(x_1;y_1)|=\sqrt{x_1^2+y_1^2}$$
  4. Интеграл. $$\int x^ndx=\dfrac{x^{n+1}}{n+1}+c$$
  5. Геометр. Ромбын талбай $$S=ah_a=bh_b=\dfrac{d_1d_2}2$$
  6. Пифагорын теорем. $a,b$ катет, $c$ гипотенузтай тэгш өнцөгтийн гурвалжны хувьд $$a^2+b^2=c^2\mbox{ байна.}$$
  7. Шүргэгч шулууны тэгшитгэл. $y=f(x)$ функцийн $x_0$ абсцисстай цэгт татсан шүргэгч шулууны тэгшитгэл $$y=f'(x_0)(x-x_0)+f(x_0)$$
  8. Логарифм. $$\log_ab+\log_ac=\log_a(bc)$$$$\log_ab^k=k\log_ab,\ \log_{a^k}b=\dfrac1k \log_ab$$
  9. Комплекс тоо. $$|z_1z_2|=|z_1|\cdot|z_2|$$ $$\arg(z_1z_2)=\arg(z_1)+\arg(z_2)$$

 

АНХААР.

  1. Сорилд оролцох төхөөрөмжийн цагийг УЛААНБААТАРын цагаар буюу UTC +8.00 гэж тааруулсан байх шаардлагатай.
  2. Оролцогчийн тооноос хамааран сорил эхлэх болон дуусах мөчид ачаалал ихсэж гацах магадлалтай тул түр хүлээх, ялангуяа хариу илгээх үедээ ТАНЫ ХАРИУЛТЫГ ХҮЛЭЭН АВЛАА гэсэн бичиг гартал өөр товч дарахгүйгээр хүлээгээрэй.
  3. Өмнө нь сорилд оролцож үзээгүй сурагчид энэ товч дээр дарж заавар үзээд бусад төлбөргүй сорилуудад оролцож, дадлагажаарай. Үнэ төлбөргүй бүртгүүлж, нэвтэрч ороод https://imath.mn/soril/75 ангилалын эхний сорилыг ажиллаж үзээрэй.
Сорилд оролцох заавар
 
Өмнөх жилүүдийн уралдаант сорилынхон

 
Нэг удаагийн сорил
Багцын код: euso
ЭЕШ-н УРАЛДААНТ СОРИЛуудад нэг удаагийн эрхээр оролцох 

Төлбөр 6500₮ 8100₮

Хугацаа: 3 хоног
 

Бусад сорилын жагсаалт болон хуваарийг
УРАЛДААНТ СОРИЛ
товч дээр дарж хараарай. 

Хэрвээ, чи хичээвэл юунд ч хүрч чадна...
- 8x100
Сэлүүн Санаа ХХК-ийн дэргэдэх 8x100 сургалтын төв нь үйл ажиллагаагаа эхлэсний 5 жилийн ойгоо тохиолдуулан олон арга хэмжээ зохиож байгаагийн нэг нь энэ цахим сургалтын систем болно.

Ирээдүй, хойч үеийн эзэд болох сурагч та бүхнийг хүссэн мэргэжилээ саадгүй сонгож, итгэл үнэмшил дүүрэн сурч, илүү өндөр мэдлэгтэй, чадварлаг боловсон хүчин болж эх орондоо зүтгээсэй гэсэн хүслийн дор ийнхүү ажиллаж байна.